Тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулахад хойрго байна

Улаанбаатарын хэмжээнд 70 гаруй хувьтай байна. Үзлэг дуусахад одоо ердөө 14 хоног үлдээд байгаа. Гэтэл техникийн үзлэг тооллогод иргэд тээврийн хэрэгслээ хамруулах талаар хангалтгүй байгаа аж. Тээврийн хэрэгслийг улсын үзлэг тооллогод шуурхай хамруулахын тулд дуүргүүдийн замын цагдаагийн тасгууд амралтгүй ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд Налайх, Багахангай, Багануурт үндсэндээ үзлэг дууссан аж. Заасан хугацаанд тээврийн хэрэгслээ улсын үзлэг тооллогод хамруулаагүй бол Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25-ын 3-д зааснаар хариуцлага тооцох аж.
Т.Болор
Дугаар 110 /2397/