Ойрын хэдэн жил тоглолт хийх төлөвлөгөө байхгүй

Түүгээр барахгүй кино урлагт ч хүчээ сориод авсан бөгөөд хүмүүс ч тус хамтлагийнханд ихэд ам сайтай байгаа. Үүнээс гадна тэдний дуулах чадвараас гадна жүжиглэх авьяасыг нь үнэлсэн зарим нэгэн кино найруулагчид тэдэнд кинонд тоглох санал тавьж байгаа гэнэ. Хамтлагийн залуус ч өөрсдийгөө мэдэрч, дараагийнхаа кинонд тоглох бодолтой байдаг гэнэ. Энэ ташрамд сонирхуулахад, ардчиллын тухай уран бүтээл хийсэн нь хип хопчид ч төдийгүй дуу хөгжим сонирхогчдод ихэд таалагдаж байгаа ажээ. Харин бие даасан тоглолтын талаар бол ойрын хэдэн жилдээ сураггүй бололтой.
Г.Уянга
Дугаар 110 /2397/