Зууны өвчлөлүүдийг ялахын тулд

Цус багатай хүмүүсийн төмрийн шингэцийг сайжруулахын тулд 10 өдөр, өдөрт 2-3 удаа хоолны дараа 5-15 дусал 1%-ийн зэсийн байвангийн уусмалыг сүүнд найруулж уулгадаг. Гэхдээ зэс илүүдвэл хордож мэднэ. Тиймээс биеийн байдал сайжирч мэдрэгдвэл эмчилгээгээ зогсоож, зэсийг хоол хүнсээрээ нөхөж авдаг болох хэрэгтэй.
Байгалийн хувьсал, шалгаралын явцад организмын өвчин эсэргүүцэх чадварыг сайжруулдаг цогц меха¬низм бүрэлдэн бий болжээ. Насанд хүрсэн хүний биед 20-25 мл йод байдгаас бараг тал хувь нь бамбай булчирхайд төвлөрсөн байдаг. Бамбай булчирхайн нь цуснаас йодын органик нэгдлүүдийг шүүж авч, хүний бие дэх бүх үйл явцыг зохицуулдаг төрөл бүрийн даавар боловсруулдаг байна.
Хагас зууны тэртээгээс хүмүүс йодын эмчилгээ хийдэг байсан. 5-10%-ийн йодын уусмалыг бага хэмжээний сүүнд найруулаад, өглөөний унднаасаа хагас цагийн өмнө усаар даруулж уудаг байж (улаан хоолой болон гэдэсний салст бүрхүүлийг цочроохгүйн тулд араас нь ус уудаг учиртай юм байна). Эмчилгээг эхлэхдээ өдөрт 1 дусал йодоор эхэлнэ. Өдөр бүр 1 дуслыг нэмсээр байгаад 20-д хүргээд, буцааж 1 дуслыг хорогдуулах замаар эргээд анхныхаа 1 дусалд хүргэнэ. Дуслын тоо 8-с илүү боломогц өдөрт 2-3 хувааж ууна. Биеийнхээ байдлаас шалтгаалан йодын эмчилгээг жилд 1-2 удаа явуулна. Хоол хүнс йодоор дутмаг хаврын улиралд болон хамаг йод нь хөлстэй хамт гадагшилчихдаг зуны улиралд энэ эмчилгээг хийх нь хамгийн тохиромжтой.
Анагаах ухаан трихомонадны асуудалд анхаарлаа тууштай хандуулдаг болтол эдгээр зөвлөгөөнүүд танд эрүүл саруул аж төрөхөд тань тус болно гэж бодож байна. (М.Дмитрук)
Эх сурвалж Анагаах арга билиг