Хөл бөмбөгийн тоглолтын тасалбартай бол ОХУ-д визгүй зорчих боломжтой

5 дугаар сарын 21-ний өдөр Москва хотноо болох Европын хөл бөмбөгийн холбооны Аваргуудын лигийн 2008 оны шувтаргын тоглолт үзэх тасалбартай гадаадын иргэд энэхүү журмын дагуу түр хугацаанд визгүй зорчих боломжтой болсон тухай ноот бичгийг 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар дах ОХУ-ын ЭСЯ-наас ГХЯ-нд ирүүлэв. Уг ноотонд дурдсанаар зөвхөн тоглолт үзэх зорилго бүхий, тоглолтын тасалбарын эх хувь болон өөрийгөө гэрчлэх бичиг баримт буюу хүчинтэй гадаад пасспорттой гадаадын иргэд болон иргэншилгүй хүмүүсийг ОХУ-д чөлөөтэй зорчуулах юм байна.