Элчин сайд О.Очиржав итгэмжлжлэх жуух бичгээ барив

Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Ерөнхийлөгч Абдуллах Гүл Элчин сайд О.Очиржавыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Ерөнхийлөгч Н.Энхбаярын мэндчилгээг уламжлаад, Монгол Улсын Засгийн газар Турктэй дипломат харилцаа тогтоосноос хойш 40-өөд жилийн хугацаанд хоёр улсын хооронд улс төр, соёл, боловсрол болон бусад салбарт олсон ололт амжилтуудыг бататгаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын ажил хэргийг урагшлуулах бодлогыг баримталж байгааг тэмдэглэж, Туркийн Засгийн газар манайд хүнсний тусламж болгон 100 мянган ам.долларын хандивыг НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан өгөхөөр шийдвэрлэсэнд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч Абдуллах Гүл Ерөнхийлөгч Н.Энхбаярт хариу мэндчилгээ дэвшүүлж, Монгол нь Туркийн хувьд ах дүү орон гэдгийг тэмдэглээд хоёр орны найрсаг харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес, соёл, боловсролын салбар дахь хамтын ажиллагаагаар өргөжүүлэхийн төлөө байна гэв.
Элчин сайд О.Очиржав туркийн ард түмний аугаа хүү, орчин үеийн Турк улсыг үндэслэгч Ататуркийн бунханд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв.