Монголын уул уурхайд бэлдсэн хятадын өгөөш

Анх 147 тэрбум доллар санал болгосон ч риочууд өөрсдийг нь басамжиллаа хэмээн үзэж толгой сэгсэрснээр хэлэлцээ бүтэлгүйтсэн билээ. Манай Оюутолгойн орд газарт хөрөнгө оруулах гэж буй Айвенхоу майнз компанийн 10 хувийг эзэмшдэг, санхүүжилтийнх нь ихэнхийг хийдгээр нь Рио тинто-г манай уншигчид андахгүй. Тус компаниас өнгөрсөн гуравдугаар сард Оюутолгой төслийн Монгол дахь захирлаа томилсон. Ашигт малтмалын тухай хуулийн 5149 хувийг тойрсон маргаан УИХ-д ид халуун яригдаж байгаа.

Газар доорхи баялгаа хэчнээн тэрбум долларын үнэ хүрэхийг ягштал нь тогтоож амжаагүй байж гадаадынханд 49 хувиа шууд бэлэглэх хувилбар зохиосон нь энэ хуулийн төслийн алдаа. Дэлхий дахинд ашигт малтмалын хөрөнгө оруулалтын шалгарсан долоон зарчим бий. Хамгийн шалгарсан нь гадаадын хөрөнгө оруулагчдаар дэд бүтэц, техник технологи, үйлдвэр гээд бүхий л зүйлийг нь бариулж, олборлолт хийлгэж байгаад эцэст нь ашгаас нь тодорхой хувиа авах. Ингэснээр тухайн улсад ашигт малтмал нь ч өнөөх хүнд техник, барилга байшин нь ч үлддэг. Харин олборлолт эхлээгүй байхад яаран хувь, ногдол тогтоох нь орд газрын нөөц дуусан дуустал гадны хараат байх нөхцлийг бүрдүүлдэг сул талтай нь олон улсад хэдийнэ тогтоогджээ. Нэгэнт өөрсдөд нь таатай нөхцөл бүрдсэн болохоор гадна, дотны баячуул энэ салбарт мөнгөө оруулъя гэж яарах нь ч аргагүй. Монголын ашигт малтмалыг 100 хувь гэж үзвэл, 49 хувь нь тэдний мэдэлд очихоор байгаа хойно.

ХЯТАДЫН ТӨР АЛХААГАА ХУРДАСГАЖ ЭХЭЛЛЭЭ

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл буруу байрлалд орчихоод төрөх гэж дунших зуур урд хөршийн төр алхаагаа хурдасгаж эхэллээ. Тэд манай уул уурхай руу улаан нүүрээрээ бус харин ч бусдын цаагуур орж байгаад зугуухан ойртож байна. Оюутолгой төслийг гүйцэтгэгч Рио тинто компанийн 12 хувийг Хятадын төрийн өмчит Чайналко эзэмшиж буйгаар үүнийг энгийнээр тайлбарлая. Уул уурхайн акул гэгддэг Би эйч пи биллитон Рио тинто-г худалдан авах замд нь Чайналко хөндөлсөж буй. Түүгээр ч үл барам Би эйч пи биллитон, Рио тинто-гийн төмрийн хүдрийн орд газрын 40 хувийг худалдан авахаар зэхэж байна. Урд хөршийн уул уурхайн баялагт чиглэсэн сонирхол энэ хэвээр хөвөрсөөр байвал олон улсын биржүүд дээрх металлын ханшийг өөрийн дураар удирдаж мэдэх нь. Хятад улсын аюулгүй, бас найдвартай байх ганц зам нь төмрийн хүдэр болон зэс, газрын тосны дотоодын урсгалыг тасалдуулахгүй байх явдал.

Гэхдээ тэд уул уурхайн гадаадын компаниудад ямар нэг төлөөс өгөхийг хүсэхгүй л болов уу гэж Seymour Pierce төвийн уул уурхай, ашигт малтмалын шинжээч Аса Бридл хэлсэн нь бий. Чайналко хэдийгээр Би эйч пи биллитон-ы өөрөлдөгч боловч хамтрах санал тавих магадлалтай гэж олон шинжээч таамаглаж байна. Лондоны бирж дээр өчигдрийн 1337 цагийн үед Би эйч пи биллитон-ы хувьцааны ханш 67 центээр өсч 49.37 доллар хүрсэн байна. Харин Рио тинто-гийнх 156.37 австрали доллар болоод байна. Тэгэхээр Би эйч пи биллитон-оос Рио тинто-д тавьсан 147 тэрбум долларын үнийн санал 189 тэрбум долларт хүрч өсөх таамаг гарч байгаа юм.

Би эйч пи биллитон-ы гүйцэтгэх захирал Мариус Клопперс АНУ-ын CNBC телевизэд өгсөн ярилцлагадаа Хятадтай хамтрах тухай асуудлыг няцаасан хариулт өгсөн байна. Гэхдээ тэрбээр компанийнх нь хөрөнгө хэдийнэ өссөн төдийгүй газрын тосны салбарт илүү ашиг олох ирээдүйтэй гэжээ. Хятадын хөнгөн цагааны үйлдвэрлэгч Чайналко танай компанийн хувьцааг худалдан авах санал тавьбал яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Клопперс Би энэ тухай цуу яриаг зөндөө сонссон. Гэхдээ тийм юм болохгүй хэмээсэн нь олны үгийг түр зуур намжаах арга байж мэднэ гэсэн барууны хэвлэлийнхний сэжиг тасраагүй хэвээр байна.

ТЭД БИ ЭЙЧ ПИ БИЛЛИТОН-ЫГ СОНИРХСОНЫ УЧИР

Манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар зэхэж байгаа Рио тинто бол үндэстэн дамнасан, хүчирхэг компани. Техник төхөөрөмжийнхөө хувьд ч ярилтгүй. Харин Би эйч пи биллитон салбартаа онц сайн үнэлгээ бүхий корпораци. Хятадын хувьд хамгийн муу технологид тооцогддог. Урд хөрш дэлхийн хөгжингүй эдийн засгуудын нэгд албан ёсоор орох болсон. Гэвч олсон орлогынхоо ихэнхийг байгаль орчны нөхөн сэргээлтэд зарцуулаад таарч байгаа гэсэн тооцоо бий.. Рио тинто, Би эйч пи биллитон зэрэг үндэстэн дамнасан корпорациудтай өрсөлдөх чинээнд хүрээгүй учир тэдний хувьцааг худалдан авах замаар манай зах зээлд нэвтрэх сүвэгчийг хайж буй хэрэг. Ашигт малтмалын хамгийн том зах зээл нь бас л Хятад. Гэлээ ч үндэстэн дамнасан корпораци аль нэг улсын төлөө бусдын эрх ашгийг хөндөх эрхгүй. Тэгэхээр Рио тинто-гийн хувьцааны хэчнээн хэсгийг хятадууд эзэмшсэн ч эргээд Монголыг хохироох ёсгүй гэсэн логик энэ дунд эргэлдэж байна.

Ж.Цогзолмаа

Дугаар 122/2882/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button