Толгой байхад мөнгө олдоно, мөнгө байлаа гээд толгой олдохгүй л болов уу

Хүнсний аюулгүй байдлын жил болгон зарлав. Урьд өмнө үзэгдээгүй их хэмжээгээр монголчууд хүнсэндээ хордож байна. Засгийн газар бараа үйлчилгээний үнийг бууруулахаа амлав. Яг энэ амлалтын дараа бараа, үйлчилгээний үнэ огцом өсөв. Эдийн засгийн хуучин тогтолцооны үед Засгийн газар талх нэг төгрөг дөчин мөнгө гэж тогтооно. Бид энэ яваа насаа яг тийм үнэтэй талх идсээр элээнэ. Өнөөдөр талхгүй хүнд энэ үг ямар таатай сонсогдож байгааг тааж ядах юм алга. Түүн дээр Ерөнхий сайд С.Баярын талхны үнэ бууруулах санал бүр ч илүү найдвар төрүүлнэ. Талхны үнээс хамааралтай хүн амын далан хувь нь Засгийн газрыг горьдсон нүдээр харж байна.

Харамсалтай нь талхны үнэ буурсангүй. Эндээс С.Баяр ямар тооцоонд тулгуурлан үнэ бууруулах амлалт авав гэсэн асуулт гарна. Өнөөдөр дэлхийн зах зээл зээл дээр үнэ нэмэгдчихлээ гэсэн маанаг тайлбар тавьж байна. Дэлхийн зах зээлийн үнэ С.Баярыг Ерөнхий сайд болохоос өмнө өсөлттэй байсан. Улам өсөх нь тодорхой байсан. Энэ бүхнийг Ерөнхий сайд тооцоогүй гэвэл итгэхэд бэрх. Бас хэдэн тн гурил оруулж ирж зарж байж, зах зээлийн үнийг Засгийн газар бууруулж болдоггүйг ойлгосон гэвэл бүр худал болно. Тиймд ноён Ерөнхий сайд хуурах гэж оролдоод барсангүй гэсэн үзэл улстөрчдөд хар төрүүлж байна. Нэн түрүүнд сөрөг хүчин АН-д хардаж байна. Саяхан УИХ-аар ХХАА-н сайд Ц. Ганхуягийг огцруулах оролдлого бүтэлгүйтэв. Сөрөг хүчин түүнийг гурилын үнийг бууруулна гэж хэдэн төгрөг хулхидаад МАХН-ын хэдэн компанид тараагаад өгчихлөө. Үнэ өссөн учир огцор гэсэн шаардлага тавьжээ. Харин эрх баригч МАХН Харин Ц. Ганхуяг ХХАА-н сайд байсандаа үнийн өсөлт хязгааргүй өссөнгүй.Уг нь хэд дахин өсөх байсныг та нар мэдэхгүй л дээ хэмээн кабинетийн гишүүнээ авч үлдэв. Ерөнхий сайд уг нь товч тодорхой би л огцрох ёстой гэж мэдэгдсэн. Ерөнхийдөө шударга л үг. Ерөнхий сайд л анх үнэ бууруулна гэж амласан болохоос ХХАА-н сайд зөвхөн гурилын үнийг л 550 төгрөгт барина гэж амласан.

Хамгийн хачирхалтай нь гурилын үнийн хөнгөлөлт эдэлсэн компаниудын нэр тодорхой байгаа гэдэг. Тэр компаниудтай холбоо барьсан ганц ч хүн УИХ, Засгийн газрын ажлын албанд байхгүй бололтой юм. Ерөнхий сайд маань хэдий дуугүй, ноомой ч гэсэн тэр муу сайн компаниудад доог тохуу болоод сууж байх ёсгүй. Хөнгөлөлт үзүүлсэн компаниудаасаа эргээд хэдэн төгрөг бариад авчих чадал Монголын төрд бий. Ийм асуудал сөхөгдөөгүй нь үнийн өсөлт ард түмэнд хүнд тусдаг боловч Засгийн газарт бизнес хийх шалтаг болдгийг батална. Үнэ өсөх болгонд Засгийн газар бууруулаад байсан тохиолдол байдаг уу гэвэл байдаг. Холын Америкийн 200 жилийн түүхийг ухах ч хэрэг алга. 1990 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэнгийн Засгийн газар хямдхан бүү хэл үнэтэй ч бараагүй ард түмнийг хүлээн авч байв. Ганц түшиг болдог ЗХУ бидэнд туслах нь бүү хэл өөрсдийгөө хоохойлоход хэцүү болсон.

Харин баян америкууд биднийг оросын нэг Бүгд найрамдах гэж харж байсан гэдэг. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу энэ цагт зоригт буриад эр залуугаараа халзарсан найзын хамт эдийн засгийн эрх чөлөөнөөс өөр юу ч ард түмэнд өгч чадаагүй байдаг. Тэр шалдан эрх чөлөө Монгол орныг Азийн ардчилал эрх чөлөөний загвар болгон дэлхийн тэрбумтнуудын араа, шүлсийг савируулсан хоёр гурван толгойтой, төрийн түшээд казинодсон хоёр, гурван тэрбум ногоонтой Засгийн газрыг С.Баярт бэлэглэжээ.

Харин Ерөнхий сайд С.Баяр энэ бүхнийг чамлангуйгаар хэмжээ хязгаартай хэмээн гомдоллож сууна. Эрх баригч намын дарга эрх чөлөөгөө хасуулав гэдэг онигоо гараагүй байна. Энэ улсад байгаа бүхнийг захиран зарцуулах эрх түүнд л байна. Эрх мэдэл, мөнгө, алт эрдэнэсээр дүүрсэн уудам газар нутаг, мал, лам, нам бүгд түүнд бий. Талийгч С.Зориг нэг удаа Толгой байхад мөнгө олдоно. Мөнгө байлаа гээд толгой олдохгүй л болов уу гэж хэлж байв. Энэ үгний эхний хэсэг Д. Бямбасүрэнд, дараагийн хэсэг С.Баярт тохирох мэт. Гэхдээ Бямбасүрэнд зусардаж, Баярт хорссондоо ингэж харж байгаа хэрэг биш. АН МАХН хоёрын бодлогын ялгаа харагдаж байгаад хэргийн учир оршино. МАХН-ын дарга С.Баяр үнийн өсөлтийг зах зээлийн давагдашгүй хүчин зүйл хэмээн харж ард түмний гачаалыг төрийн халамжаар гэтлэн давах арга сэдэж байна. Харин АН-ын дарга Ц.Элбэгдорж алхны тоог нэмэх замаар талхны тоог өсгөх гэж байна. С.Баяр талхны үнийн эсрэг алхны үнийг буулгах гэж байгаа бол Ц.Элбэгдорж талхны үнийн эсрэг алхны үйлдвэрийг санал болгож байна.

Баяр талхчинтай тулж ажиллах гэж байгаа бол Элбэг алхчинтай тулж ажиллах гэнэ. Баяр талхны таван 500 төгрөгийн тухай ярьж байгаа бол Элбэг агаарын шугамны 500 сая ногооны тухай ухуулж байна. Энэ бүхнээс энэ хоёр хүний ам, хамар биш энэ намуудын бодлого, сэтгэл харагдаж явна. Хэдхэн хоногийн өмнө толилуулсан МАХН-ын мөрийн хөтөлбөр, хэдэн сарын өмнө толилуулсан АН-ын мөрийн хөтөлбөртэй харьцуулбал энэ бүхэн тодорно.

МАХН-ын мөрийн хөтөлбөр нь өнөө маргаашдаа хөөрөгдөж байгаа үнийн өсөлт, олон түмний ядууралд зориулан сонгогчдын сэтгэл зүйг татах гэсэн оролдлого гэж үзэж болно. Харин АН-ын мөрийн хөтөлбөр дэлхийн үнийг өсөлтийг ашиглан үйлдвэржиж Монголын эдийн засгийн мөнхөд хүчирхэгжих суурь болно гэж үзэж болох нь. Эндээс эрх баригчдын эдийн засгийн бодлогын ирээдүй хэр явцтай нь мэдрэгдэнэ. Засгийн газар буудай оруулж ирэн гурилын үнийг 26 хувиар бууруулахаа амлаж байна. Гурилын үнэ түр бууж болох болох боловч ХХАА-н сайд машинаараа талх зөөж давхихгүй л юм бол жижиг-лэнгийн үнэ гэж гэж гарцаагүй нэмэгдэл гарна.

Энэ хямдрал асар хортой үр дагавар авчрана. Зах зээлд төр оролцож байгаа зах зээл дээр хуурамч дохио бий болгож бусад бараа үйлчилгээний хомсдлыг бий болгох аюул дагуулна. Тэр цагт социализм байгуулах амлалт ард түмний тархинд талх үйлдвэрлэж эхлэнэ. Засгийн газар нефть, гурилын үнэ дэлхий даяар өссөн гэсэн тайлбар хийдэг. Гэтэл өнөөдөр махны үнийн өсөлтийг юу гэж тайлбарлах нь сонирхол татна. Монгол нефтьгүй нь үнэн боловч махтай нь бас үнэн. Дэлхийн бүх ороңд гурил, нефтийн үнэ өссөн боловч манай засгийн газар шиг сааль, савыг нь сайд нар нь барьж гүйгээд байгаа Засгийн газар алга. Энэ бүхэн эрх барьж байгаа МАХН учраа олохгүй зах зээлийн эдийн засгийн эргүүлгэнд төөрч буйг л харуулж байна. Зах зээл дэх төрийн оролцоо гааль, татвар, хяналтаас хэтэрч үйлдвэрт очиж тооны машин барьж суугаад, дэлгүүрт зарах тоог нь хэлж өгөх гэж оролдсоны гор хэдхэн сарын дараа гарна.

Хэрэв Засгийн газар маань толгойгүй ч гэсэн сонсголтой байсан бол хэдхэн сарын өмнө МУИС-ийн ЭЗДС-ийн захирал Хашчулуун захиралтай хэдэн багш нар монголын ННХ дээр монополийг устгаж, өрсөлдөөнийг бий болгох арга зам, үнийг зах зээлийн эдийн засагт хэрхэн бууруулах тухай маш, итгэлтэй олон гарцуудыг танилцуулж байв. Гэтэл Байлий гэдэг нөхөр тэднийг эсэргүүцэж, үнэ өсөх нь олон давуу талтай тухай номлож байв.

Гэтэл өнөөгийн бэрхшээлийг ноён Байлий биш нөгөө загнуулж суусан хэдэн пацаанууд Ванга шиг олоод харчихсан байсныг тэнд цугласан олон хэн ч анзаарсангүй. Энэ бүхэн нь зах зээлийн эдийн засаг гэдэг нь өөрийн гэсэн онол чойртой. Тэр нь одоогийн Засгийн газраас явуулж буй цөөнхийн капитализмыг олонхийн социализмтай хольсон шинэ эдийн засаг байж болохгүйг баталж байна. Эндээс эдийн засгийн тогтолцоо ард түмнийг тарчлааж байна уу, дэлхийн үнийн өсөлт дарамталж байна уу гэдэг нь тодорхой харагдана. Бүх Засгийн газарт эдийн засгийн бодлого гэж байдаг. Түүнээ Ерөнхий сайд нь ил тодоор зарладаг. Түүний нь мэдсэн бизнесмэнүүд амар амгалан тогтвортой бизнес эрхэлдэг. Тэр л бизнесүүд төр, түмний хэрэгцээг хангадаг. Тэднээрээ ажил хийлгэсэн төр алхтай, талхтай байдаг. Өнөөгийн төр шиг ДНБ-ий ихэнхийг хурааж бизнес хийчихээд үлдсэн жаахан мөнгөөр нь ард түмнийг талхаар хангасангүй гэж барьж хорихдоо тулдаггүй. Баярын эдийн засгийн багийн тэргүүн Ч. Улаан Инфляцтай оронд хомсдол үүсвэл тэсрэлт болно гээд тууж л байна. Оросууд эдийн засагч гэж хөөргөөд л… Махаараа баян монголчууд махнаас гарах шахаад л… Монгол оронд ямар зах зээлийн зээлийн эдийн засаг байгуулаад байгаа нь үл ойлгогдоно. Дэлхийд эхний аравт ордог Эрдэнэт үйлдвэр 300 гаруйхан сая доллар төсөвт тушааж байна.

Харин монгол ч анзаарахгүй байсан Дарханы төмөрлөгийн дампуурсан үйлдвэрийг захын нэг Т.Ганболд гэдэг пацаан нүд ирмэхийн зуур сэгнийтэл босгоод зогссонгүй Монголын нэрийн хуудас болгохоо амлаж байна. Ерөнхий сайдын нүдийг хаагаад байгаа давагдашгүй хүчин зүйл, хязгаарлагдмал төсөв түүнд саад хийж чадсангүй. Энэ залуу Эрдэнэт-ийг удирдвал тэрбум доллар төсөвт тушааж, гурван мянган доллараар монголчууд цалинжих нь эргэлзээгүй. Түүнд мөнгө биш толгой байна. Монголд хүн болгон зах зээл ярьж байгаа боловч хэн ч хэрэгжүүлж чадахгүй байна. Зах зээлийн эдийн засагт суралцсан мянга, мянган залуучууд байна.

Харамсалтай нь социализм цөмтэй нам эрх баригч болчихоод радикалуудаа шахаж байна. МАХН-д зах зээлийн эдийн засгийн бодлого, хэрэгжүүлэх арга зам нь тодорхой байгаа банкир Чука, АН-д З.Энхболд гээд байж л байна. Тэр зах зээлийн эдийн засгийн бодлого гэдэг нь нэг их хайгаад хол яваад байх зүйл биш.

Хэдэн зуун жилийн өмнө нотлогдчихсон онолыг Ерөнхий сайд С.Баяр шиг монголчуудын ходоодоор туршаад байх зүйл биш юм. Нэгд ард олны төлөө сэтгэл, хоёрт орчин цагийн онолыг ойлгосон жижигхэн команд байхад л хангалттай. Түүнээс ТВ-ээр цаг шахам зах зээлийн эдийн засаг гээд социализмын тогтолцоо яриад байдаг өвгөн эдийн засагч нар биш. Тэгээд ч зогсохгүй Буддын, Чингисийн эдийн засаг гэж бүр байхгүй. Хэзээ ч засгийн эрхэнд гарахгүй нам бодлого хэрэгжүүлэх тухай, баялгийг хүртээх тухай үлгэр ярьж сонгуульд орох гэж байна. Үнэндээ монгол хоёр нам л байна. Ялж, ялагдсан АН, МАХН хоёр л зах зээлийг тогтворжуулна. Гэхдээ энэ удаад МАХН-ын үнэ Баярын үнэ болж байна.

Х.Баттөгс

дугаар 112/2399/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button