Нэг процессорыг гучин хэрэглэгч ашиглах технологи шилдгээр шалгарав

Дэлхийн мэдээлэлжсэн нийгмийн өдрийг угтан үзэсгэлэнгийн үеэр харицаа холбооны шинэ, шилдэг, хэрэглэгчийн итгэмжлэлт технологи, үйлчилгээ, үйл ажиллагааг шалгаруулдаг уламжлалтай. Есөн номинацид шилдгүүдийг шалгаруулж өчигдөр Мэдээлэл харилцаа холбоо технологийн газрын дарга Ч.Сайханбилэг, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Болдбаатар нар өргөмжлөлийг нь гардуулсан юм.
Энэ удаагийн шалгаруулалтын талаар МХХТГ-ын дарга Ч.Сайханбилэг ярихдаа, Энэ бол гурав дахь удаагийн шалгаруулат юм. Тиймээс өмнө нь тогтсонёсоор салбарын нэр хүнд тухайн байгууллагуудын төлөөлөл, хэрэглэгчийн санал гээд олон зүлийг нь харгалзаж шилдгүүдээ шалгаруулсан. Хамгийн их шинээр санаачилсан өвөрмөц шийдэлтэй бүтээлүүд тухайн жилийнхээ шилдэг гэдэг нэрийг авч явах талтай. Энэ үзэсгэлэн бол дэлхий даяар зохион байгуулагддаг.
Энэ үзэсгэлэнд оролцож байгаа бүтээлүүдээс тухайн жилийн мэдээлэл технологийн салбарын өнгө төрх харагддаг. Яг энэ утга санааг Монголдоо хэрэгжүүлж байгаа юм. Энэ жилийн хувьд шийдлүүд нь үнэхээр сайжирч байна. Төр засгийн зүгээс мөнгө гаргаж шийдэхээр төлөвлөж байгаа нэгдсэн бүртгэлийн тогтолцоо дээр Улаанбаатар хотын бүх орон сууц гэр хорооллуудыг 3D буюу гурван өнцгөөс хамарсан программ хийсэн.
Тэгэхээр бидний ажил их хөнгөрнө. Хөрөнгө оруулалт хэмнэнэ. Мөн нэг компьютерийн процесорыг гуч салаалаад гучин хүүхэд хэрэглэх шийдэл санал болгож байна. Тэгэхээр компьютер үнэтэй байгаа үед энэ бол маш зөв шийдэл байгаа юм. Үзэсгэлэнгийн гол зорилго нь үүнд оршиж байна гэлээ. Энэ оны шинэ технологи-2008-аар шалгарсан nComputing олон хэрэглэгчийн системийн талаар гүйцэтгэгч Номин коммуникэшн-ы гүйцэтгэх захирал С.Сайнбатаас тодруулахад, манай технологийн гол онцлог нь нэг компьютерийг гучин хүн хэрэглэнэ гэсэн үг л дээ.
Энэ байгууллагууд зардлаа 40 хүртэл хувиар хэмнэнэ. Тухайн хэрэглэж байгаа хэрэглэгч болгоныг толгой компьютерээс хянах боломжтой. Мөн программыг нь хааж болно. Хамгийн гол нь сургалт танилцуулга, сургуульд тохиромжтой. Ингэснээр эрчим хүч, ашиглалтын зардал хэмнэнэ гэсэн үг. Сайжруулах шаардлагатай бол нэг л компьютерээ л янзалж болно. Өөрөөр хэлбэл нэг процессороос салаалж гучин дэлгэц, гар, мауз хэрэглэж болох юм л даа.
Ns | Номинаци | Шалгарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ | Комлани | |
1 |
| Шинэ технологи-2008 | nComputing олон хэрэглэгчийн систем | Номин коммуникэшн ххк |
2 | Шинэ | Шинэ үйлчилгээ /бүтээгдэхүүн- | IP77 | Скайнэтком ХХК |
3 |
| Шинэ санаачилга-2008 | Fantazy sumo | Скайтел ХХК . |
4 |
| Шилдэг хөрөнгө оруулагч-2008 |
| Мобиком ХХК |
5 | Шилдэг | Шилдэг шийдэл-2008 | Монгол контент ХХК | |
6 | Шилдэгүйлчилгээ/бүтээгдэхүүн-2008 | ITZone компьютерийн их дэлгүүр | М-Си-Эс электронике ХХК | |
7 | Хэрэглэгчийн итгэмжлэл | Хэрэглэгчийн таашаалд нийцсэнүйлчилгээ/бүтээгдэхүүн-2008 | CDMA 2000 1x, EҮDO урьдчилсан төлбөрт үйлчилгээ | Жи-Мобайл ХХК |
8 | Хэрэглэгчийн итгэлт түнш-2008 | Утасгүй холбооны F–Zone үйлчилгээ | Монголын цахилгаан холбоо ХК | |
9 |
| Хэрэглэгчийн төлөө-2008 | Wprkcentre3119 | Таванбогд электроникс ХХК |
Дугаар 99/418/