Ойрын өдрүүдэд бороо үргэлжлэн орно

Салхи хугацааны эхээр баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэн салхитай байна. Нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8, өдөртөө 15-20 градус дулаан байна гэж Ус, цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.
Дугаар 122/2882/