Долоо хоногийн эцсээр дулаарна

Ус цаг уурын хүрээлэнгээс ирүүлсэн мэдээллээр, 20-нд нутгийн зүүн хагаст, 21-нд зарим газраар, 22-нд төв, зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24, 25-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи хугацааны эхний хагаст говь талын нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байх аж. Долоо хоногийн эцсээр бүх нутгаар дулаарна гэж УЦУХ-ээс мэдээллээ.
Т.Болор
дугаар 112/2399