Шөнө дөлөөр бүтсэн хувьсгалын дуу удахгүй гарна

Тэгэхдээ хамгийн их хүн холхидог эрх чөлөөний талбайг шөнө дөлөөр сонгосон нь бас учиртай ажээ.
Үүгээр ч барахгүй төрийн ордны өмнө заларсан Чингис хааны хөшөөний шатан дээр зураг авалтаа хийж байна. Энгийн үед бол түүгээр хэнийг ч оруулахгүйгээр барахгүй байнгын л хамгаалалттай байдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс энэхүү дуу нь ямар дуу болоод Рок попын ертөнцийн хатан хаад болсон Гавьяат дуучин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Дашдондог, Люмино, Чингис хаан хамтлагийн Д,Жаргалсайхан, Камертон-ы Ганаа нарын хууччуулаас гадна шинэ залуу дуучдыг ч оролцуулах болсон нь сонирхолтой юм.
Гэтэл сонгууль ойртож байгаатай холбоотойгоор уг дууг бүтээж байгаа бөгөөд Хувьсгалт нам чөлөөт уран бүтээлчдийг хөлсөлж, өөрийн сүлд дууг бүтээж байгаа нь энэ ажээ. Энэхүү дуу нь ойрын хугацаанд бүтэж байгаа бичлэг, зураг авалт, хөлс үнэ гээд хамгийн их өртгөөр босч байгаа захиалгат бүтээл болж байгаа юм байна. Харин шинэ залуу уран бүтээлчдээс В продакшны дуучид болох Маралжингоо, Эгшиглэн, мөн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучид, Үндэсний дуу бүжгийн чуулгынхан оролцож их олон хүнийг хамарч байна. Шөнийн хоёр цагт эхэлсэн дууны зураг авалт үүрийн зургаан жингээр дуусч уран бүтээлчид явцгаав. Харин хувьсгалт намын энэ захиалгат дууны бичлэг, клипийг Onn Off студи хийж байгаа юм байна. Харин дууны үгийг яруу найрагч Гүрбазар бичсэн бол аяыг нь хөгжмийн зохиолч Б.Балхжав зохиосон гэнэ. Ямар ч байсан Монголын рок попын алдартнууд Хувьсгалын дуугаар амьсгалж байна.
Г.Уянга
Дугаар 110 /2397/