Бусдын баяраас хулгайлагсад дэргэд чинь ойрхон байна шүү

хөлжих гэсэн хармааны хулгайчдын арми ч энэ өдрүүдэд ажлын өндөр амжилтгай ажиллаж байна.
Хөөрч догдолсон оюутнуудын гар утас, зургийн аппарат, түрийвч гээд л салгаж болох бүхнийг тууж байна. Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй хармааны хулгайч энэ өдрүүдэд хариуцлагатай сайн ажиллаж байна шүү. Тиймээс эдгээр нөхдүүдэд байгаа бүхнээ сэгсрүүлэхгүйн тулд хүүхэд залуус минь сонор сэрэмжтэй байхгүй бол баярласнаасаа эс юм болох нь байна шүү.
Өөрөө хонхны баяр тэмдэглэж буй мэт ганган дэгжин хувцасласан хармааны хулгайч нар хэт хөөрсөн сэтгэлээс чинь хулгай хийх гээд хажууханд чинь инээмсэглэн зогсч байна.
Дугаар 110 /2397/