Кёкүшюзан Д.Батбаяр Ардчилал байгаагүй бол Кёкүшюзан ч байхгүй байсан

өөрийн биеэр харуулахаар Сонгуулийн ерөнхий хороонд намын нөхөдтэйгөө хамт ирсэн юм. Энэ үеэр түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-Та гуравдугаар сард нэг тоглолт дээр сонгуульд нэр дэвшихгүй гэж хэлж байсан. Ямар хурдан хугацаанд шийдвэр гаргачихав?
-Тэр үед нэр дэвшихгүй гэж хэлээгүй. Одоохондоо нам бус байгаа учир сонгуульд оролцох эсэх нь тодорхойгүй гэж хэлсэн.
-Таныг олон яам хүчин манайд орооч гэж санал болгосон байх. Яагаад АН-ыг сонгох болов. Намаас санал тавьсан уу?
-Гадуур л янз бүрээр яриад байснаас би өөрөө олон намд орох тухай яриагүй. Би өөрөө энэ намд орохоор шийдсэн. Би ардчиллын буянд Япон явсан. Өнөөдөр ардчилал байгаагүй бол Кёкүшюзан ч байхгүй байх байсан. АН, МАХН-д найз нөхөд байдаг болохоор аль аль нь санал тавьж байсан.
-Өнөөдөр хүн болгон улс төр рүү хошуурах болжээ. Та улстөрд орсноороо юу хийж чадах вэ?
-Улстөрд орсноор хийх юм зөндөө байна. Сурталчилгаа хийхийг хориглосон байгаа учир хамаагүй юм ярьж болохгүй байна.
-Таныг овгоо сольсон гэсэн мэдээлэл тарах болж?
-Овгоо солиогүй гадуур л овгоо сольсон гэж мэдээлээд байгаа. Даваагийн Батбаяр хэвээрээ байгаа. Японд Кёкүшюзан гэдэг нэрээр байсан болохоор тэр нэрээр эрүүл мэндийн болоод бусад бүх картууд дээр нэр байсан. Зодгоо тайлсан болохоор Д.Батбаяр гэсэн паспортаа гаргаж үзүүлж байгаа. Тэгэхдээ Япон Монголын аль алиных нь мэддэгээр Даваагийн Кёкүшюзан Батбаяр гэсэн нэмэлт оруулж өгсөн.
-Таныг улстөрд орж байгаад Японд ямар нэгэн эерэг сөрөг мэдээлэл тарж байгаа юу?
-Сонгуульд оролцохыг аль хэдийнэ сонсчихсон, бүгд дэмжиж байгаа.
Д.Баярхүү
Дугаар 112/2399/