Монголоос дэлхийн лидерүүд төрөх боломжтой боллоо

хатагтай Грасе Робертс, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Марк Ментон, Олон улсын дунд сургуулийн хөрөнгө оруулагч АНУ-ын сенатор Паул Шин зэрэг албаны төлөөлөгчид өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Тус сургуулийн байгууламжийг Хан-Уул дүүргийн Засаг даргын шийдвэрээр Морингийн даваанд найман га газрын хэмжээтэй барихаар болжээ. Олон улсын сургуулийн хөрөнгө оруулалтыг АНУ-ын Калифорни мужийн Брий хотын хүмүүнлэгийн байгууллагаас гаргасан байна. Энэхүү сургууль нь өнөөгийн орчин, олон улсын стандартыг бүрэн хангасан АНУ-ын стандарт бүхий сургууль болох аж.
Уг сургуульд багшлах бүх багш нар америк байх бөгөөд мэргэжлийн багш нар хичээлийг заах юм байна. Цэцэрлэгийн ангиас ахлах анги хүртэлх нийт 1200 сурагч элсүүлэх гэнэ.
Түүнчлэн 606 гадаад оюутанд зориулсан дотуур байр, орчин үеийн лабаротори бүхий анги тасалгаа, биеийн тамирын хөгжлийг анхаарсан, хөл бөмбөгийн талбай, сагсны талбай, дотоод усан бассейн, газрын теннисний талбай, сургуулийн эрүүл хөгжил чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхээр урлагийн заал сурагчдын холбооны байр болон сонирхогчийн клубуудтэй байх аж. Тус сургуульд жил бүр 350,000 ам долларын тэтгэлэгт хамрагдан суралцахаас гадна дүүргийн Засаг даргын ивээл дор жил бүр таван хүүхэд үнэ төлбөргүй суралцах төдийгүй ахлах сургуулиа онц дүнтэй төгссөн шилдэг тэргүүний 3-6 хүүхдийг АНУ-ын их дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах боломжоор хангаж байгаа юм байна. Үүнийг бий болгосноороо Монгол Улсын боловсролд тэсрэлт хийгээд зогсохгүй дэлхийн үе үеийн лидерүүд төрөх боломжийг АНУ-ын хөрөнгө оруулагч Оүersea Finance хүмүүнлэгийн байгууллага олгож байна.
Б.Болорчимэг
дугаар 112/2399/