Ерөнхийлөгч хэний мөнгөөр тэнэж тэмдэг цуглуулаад ирэв ээ

Засгийн газар болоод хэвлэл мэдээл­лийнхэн үнийн өсөлтийг тойрч шуугиад завгүй байх хооронд Ерөнхийлөгч хэдийнэ зугаа­цахаар мордсон байжээ.

Улсын Ерөнхийлөгчөө зу­гаал­лаа энэ тэр гэж бичээд журамгүй муу гайхал вэ гэж бодуузай. Итгэхгүй байгаа бол Ерөнхийлөгчийн тамгын газрын вэб сайтыг нээгээд үз. Тэнд бүх юм тодорхой байна. Манай хүн эхлээд Израиль улс байгуулагдсаны 60 жи­лийн ойн Ерөнхийлөгчид ирээдүйн тухай сэдэвт олон улсын бага хуралд оролцжээ. Улс болгоны Ерөнхийлөгч нар очиж байхад манай муу Ерөн­хийлөгч очихгүй байлтай нь биш гээд явуулсан бололтой дог. АНУ, ОХУ-ын хувьд бол Ерөнхийлөгч гэдэг институц огт өөр ойлголт. Тэд олон асуудлыг шийдэж, улсаа тө­лөө­лөн шийдвэр гаргаж, Зас­гийн газраа огцруулж чаддаг. Тэд олон улсын хэмжээнд жинхэнэ утгаараа брэнд бол­дог. Харин манай улсад бол өөр.

Парламентын засаглал­тай учраас Ерөнхийлөгч бол зүгээр л бэлгэ тэмдэг. Монгол Улсын иргэд 76 тойрогт ху­ваагдаж парламентаа сонго­хын хажуугаар бас бүгдээрээ нийлээд нэг хүнийг ч сонгож чаддаг гэдгийн л амьд үзүү­лэн. Гэтэл өнөөх үзүүлэн маань томроод улс гүрэн хэсч давхиад болдоггүй ээ. Израилиас Монгол руугаа зүгээр л хүрээд ирэхгүй за­маараа ОХУ-д буучихаж. Оросууд ямар ч урилгагүй явдлын далимд буугаад мор­дож байгаа түүнийг хэрхэн хүлээн авахаа мэдэхгүй ба­гагүй сандарсан дуулдана. Ийм зүйлийг дипломат хэ­лээр албан бус ажлын айлч­лал гэдэг л дээ. Манай хүн өөрийнхөө сурч байсан Горь­кийн нэрэм­жит утга зохиолын дээд сур­гуулиар яваад орох­той нь зэрэг нөгөөдүүл нь түүнд хүндэт доктор цол гардуул­жээ.

Гэхдээ бас зү­гээр ч үгүй Манай төгссөн оюутнуудаас тун дажгүй яваа нь энэ нөхөр шүү гэж цааш­луулахаа ч мартсангүй. Тийм үг дуулсан хүн чинь бушуухан гарахыг боддог байхад тэр сургуулийн сургалтын хэтийн зорилт, өнөөгийн байдлын талаар ярьж гарчээ. Агуу их Орос тэр дай­ны сургуулиа хэрхэн аваад явахаа хэнээр ч заал­гахгүй л дээ. Ингээд эцэст нь түүнд тусгай өмсгөл малгай дурсгаж байж уул­залтыг өндөрлүүлжээ. Арай ингээд л буцаад ирээгүй байгаа даа гэж бодтол ашгүй ОХУ-ын шинээр сонгогдсон Ерөнхий­лөгч Д.А.Медведев хүлээн авч уулзжээ. Тэр хоёрын уулзалт тун ахархан хугацаанд бол­сон бөгөөд манай Ерөнхий­лөгч энэ зун болох Халх голын дайны ялалтын баярын ойн үеэр түүнийг Монголд айлчла­хыг урьжээ.

Бас тэгээд Евро­пын холбооны хөлбөмбөгийн цо­мын төлөөх тэмцээнд Санкт Петербургийн Зенит баг амжилттай тоглосонд баяр хүргэсэн байх юм. Өөр түүнд ярих юм байгаагүй бололтой. Байлаа ч албан бус айлчлал хийж яваа хүний үгийг хэн тоох билээ. Оро­сууд ярих юмаа С.Баяр­тай л ярихаас Н.Энхбаярыг тоож ярихгүй нь ойлгомжтой л доо. Харин түүнд Орос хэл, соё­лыг ийм сайн мэддэг хүн Монгол Улсын Ерөнхийлөгч байгаад баярлаж байна гэсэн далд утга бүхий үгээр түншээд А.С.Пушкины нэрэмжит одон­гоор шагнахаа бас мартсан­гүй. Түүнийг одон медальд, гавьяа шагналд дуртай гэд­гийг тэр мэдэж байна. Түүнийг нь баярлаж талархаад л авч орхиж. Авахгүй гээд ч яах юм бэ. Дипломат ёс жаяг гээчид нь харш л биз.

Эцэст нь тэгээд бодоод байхад мань хүний энэ зу­гаалгын зардлыг хаанаас гар­гасныг бодохоор муухай са­нагдана. Бидний ажил хийж олсон мөнгөнөөс татварлаж авсан мөнгөөр Н.Энхбаяр тэнэж тэмдэг цуглуулж яваад ирсэн нь энэ шүү дээ.

Л.Мөнхбаясгалан

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button