Хэт нимгэн пластик тор хэрэглэхийг хориглоно

нүүрэнд нь наалдчих нь холгүй бужигнах өнгө өнгийн гялгар уутыг хэрхэн цэгцлэх вэ? Эсвэл хийсгэсээр байх уу? Тэгвэл энэ асуудлыг шийдэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Т.Билэгт захирамж гаргалаа.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн дөрөв дэх заалтыг үндэслэн нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, байгаль орчны бохирдлыг багасгах зорилгоор 0,025 мм-ээс бага зузаантай бүх төрлийн хэт нимгэн пластик тор, уутыг худалдаа үйлчилгээний байгууллагуудад сав баглааны зориулалтаар хэрэглэхийг энэ оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн хориглов. Мөн даавуун болон цаасан тор, уутны үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, худалдаа, үйлчилгээний газруудад дээрх төрлийн уутыг хэрэглүүлж хэвшүүлэх талаар сургалт, сурталчилгаа, явуулж хамтран ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт тус тус даалгалаа.
Дугаар 102 /9658/
Д.Мэндээ