СЕХ-ны гишүүдийг олон намын төлөөлөлтэй болгохыг шаарджээ

СЕХ есөн гишүүнтэй. Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга Ж.Сүхбаатар сонгуульд нэр дэвших болсон тул хүсэлт гаргаж, түүнийг нь УИХ ёсоор болгосон. УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Ж.Нарантуяа мөн л үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдөл бичиж өгчихөөд, албан өрөөндөө байхаа больсон. Эд үндсэн үүрэгт ажил буюу эрхэлж буй албан тушаалаараа СЕХ-нд сонгогдсон учир дараагийн хүн нь автоматаар очно гэсэн үг. АН-ын даргын үзэж байгаагаар өмнө Цагдаагийн ерөнхий газрын дарга байсан, өдгөө УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байгаа Д.Сандаг-Очирыг өргөдөл өгсөн ч, үгүй ч шууд түдгэлзүүлж, орных нь хүнийг яаралтай томилох хэрэгтэй байгаа аж. Гэхдээ заавал олон намын төлөөлөл суулгах шаардлагатай гэлээ.
П.Тулга
Дугаар 99/418/