Мэдэгдэл

сар бүрийн төсөвийг багасгах, анги хоорондын сүлжээг үүсгэж сурагчдыг хөнгөлөлттэй үнээр яриулах нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд БИД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА аяныг зохион байгуулж буй билээ. Хүн бүрийн санааг зовоож буй амьсгалын замын халдварт өвчин гарч Нийслэлд онц байдал зарласантай холбогдуулан БИД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА аяныг 2008 оны 05-сарын 20-оос түр хугацаагаар зогсоож байна. Энэхүү аяны хүрээнд орон даяар 100,000 мянган дугаарыг 13-18 насны нийт сурагчиддаа төлбөргүй тараахаар төлөвлөсөн бөгөөд зөвхөн 5 хоногийн дотор 15,000 мянган хүүхэд БИД БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИЖ БАЙНА аяны хүрээнд залуусын анхны брэнд D20 үйлчилгээний шинэ дугаарын эзэд болоод байгаа нь энэхүү үйл ажиллагаа маш үр дүнтэй болж байгаа нь харагдаж байна. Монголын ирээдүй болсон мянга мянган хүүхэд залуус өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэй болон төлөвшихөд Скайтел компани үргэлж хамт байх болно.
СКАЙТЕЛ КОМПАНИ