Хүүхдүүдээ хордуулахаас болгоомжлоорой

хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнүүд орж ирж байгааг мэргэжлийн байгууллага судалж тогтоожээ.
Өнгөрсөн жил манай улсын хоёр иргэн БНХАУ-аас импортоор орж ирдэг бэлэн гоймонд хордож нас барсан. Гэтэл бэлэн гоймон гэх шидэт хортой хоол нь одоог хүртэл манай зах зээл дээр зарагдсаар байгаа. Гоймон идээд гараа тайруулсан, цусны өвчтэй болсон, хордлого өгсөн гээд олон жишээг та бид бие биедээ дамжуулан ярьдаг ч нөгөө шидэт гоймонд дурласаар байх юм. Яагаад энэ асуудлыг мэргэжлийн хүмүүс шийдэж чадахгүй байгаа юм бол, аль эсвэл энэ мэт жижиг хорыг дарах сонирхол байдаггүй юм болов уу. Бас ингэж бодохоор худлаа юм шиг. Саяхан хэдхэн сарын өмнө хүмүүс архинд хордоод нас барцгаасан. Энэ салбарыг хариуцдаг хүмүүс ихгэхэд юу хийгээд байна. Бидний нүдэнд харагдаж чихэнд сонсогдож байгаагаар бол зөвхөн хортой хүнсний бүтээгдэхүүнүүдэд зөвшөөрөл өгч зах зээл дээр заруулж бид нарыг хордуулж байна.
Тэгсэн мөртлөө импортоор орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнд гаалийнхан хяналт муу тавьдгаас болж хүнсний баталгаа хангаагүй хүнс орж ирж байна гэсэн хариулт өгч өөрсдийгөө хаацайлдаг. Харин гаалийн ажилчид ганзагын наймаачдад буруугаа өгдөг. Тэд л жижиглэнгээр баталгаагүй хүнс оруулж ирдэг гэж буруугаа наймаачдад тохно. Ингэсээр байгаад буух эзэн буцах хаяг, хариуцах эзэнгүй болдог. Энэхүү байдлаар явсаар байгаад аль нэгийгээ гүтгээд дуусна. Харин нөгөө гүтгүүлсэн хүн нь ажлаасаа гарлаа гээд яваад өгнө. Ингээд хөөрхий монголчууд нөгөө хүнсний баталгаа хангаагүй бүтээгдэхүүндээ хордсоор.
Харин дарга нар ээлж дараагаар суудлаа сольж, ээлжийн хоолондоо орсоор л байна. Хэдхэн хоноод хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг хамгийн том баяр болох Хүүхдийн баяр болох гэж байна. Харин энэ баяраар маш олон хүүхэд хүнсний баталгаагүй байдлаас болж амь насаа алдах буюу хордлого өгч эмнэлэгт очдог.
Уг нь энэ жилийг Засгийн газраас хүнсний аюулгүй байдлыг хангах жил болгож зарласан ч хоолны болон архины хордлогоор цөөнгүй тооны хүн нас бараад байгаа билээ. Хүүхдийн баяр дөхөж буйтай холбогдуулан зарим нэг газрууд баталгаагүй хүнсээ зах зээл дээр зарж эхэлдэг. Үүнд хяналт шалгалт тавих зорилгоор Улсын мэргэжлийн хяналтынхан дотоодын бүх хүнсний үйлдвэрүүдэд нэгдсэн шалгалт хийсэн байна. Энэ шалгалтын явцад хүнсний аюулгүй байдлыг хангаагүй үйлдвэрүүд харьцангуй цөөн байсан аж. Мөн Нийслэлийн хэмжээнд байдаг арав гаруй том захад борлуулж буй хүнсний бүтээгдэхүүнийг шалгасан байна. Шалгалтаар гол төлөв жижиглэнгээр борлуулж буй бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байсан зөрчил түгээмэл илэрчээ. Иймд чанарын баталгаа хангаагүй зарим нэг газруудын үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон байна.
Б.Гуа
дугаар 112/2399/