Иргэний үнэмлэхээ үнэгүй авах боломж гарлаа

УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаа учир иргэний бүртгэлийн зөрчлийг арилгахын тулд иргэний үнэмлэх үнэгүй олгож эхэлжээ. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв ажлын таван өдрөөс гадна бямба гаригт ажиллаж, иргэний үнэмлэх авахыг хүссэн хүмүүст үйлчилж байна. Харин иргэний үнэмлэхнийх нь хугацаа дууссан хүмүүс харьяа дүүргийнхээ иргэний бүртгэлийн албанд хандах хэрэгтэй гэнэ. Иргэний үнэмлэх 6000 төгрөгийн үнэтэй байдаг ч сонгууль хүртэл лавлагааны 1000 төгрөгөөс илүү төлбөр иргэдээс авахгүй ажээ.
Ж.Түвшин
Дугаар 99/418/