Ц.Шаравдорж Сонгинохайрханд нэр дэвшинэ

Гэхдээ ойрын хэдэн өдрүүдэд МАХН-ын удирдах зөвлөл үе үе хурлын зар тараасаар байгаа аж. Өчигдөр 18 цагт мөн л хуралдах зар тараасан байна. МАХН-ынхан зарим хүмүүсээ улс төрөөс явуулах тун дургүй байгаа гэнэ. Эдний тоонд УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж, Н.Баяртсайхан, Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх Н.Долгор нар багтаж байгаа бөгөөд тэдэндээ нам нь тойрог гаргаж өгчээ. Баянзүрх дүүрэгт нэр дэвшихээр нэр нь дуулдаж байсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж ирэх УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр болсныг эх сурвалж хэлж байна. Үүний зэрэгцээ намаасаа дэмжлэг авахгүй хүмүүсийн нэр ч дуулдаж байгаа аж. Тэдний дунд УИХ-ын гишүүн Т.Бадамжунай, Бишрэлт-ийн Ундармаа, Сити-ийн Сүхбаатар нарын нэр явж байгаа гэнэ.
Г.Энх
дугаар 112/2399/