Майкрософт Yahoo-г худалдан авах санал дахин тавина

Майкрософт Yahoo-г 47.5 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьж байсан ч үнэ дээр тохиролцоогүйгээс болж хоёр долоо хоногийн өмнө саналаа буцааж татсан билээ. Харин энэ удаа Майкрософт арай өөр аргаар худалдан авах санал тавиад байгаа гэнэ. Энэ тухай Майкрософт компани өнгөрсөн ням гаригт мэдэгдсэн байна. Гэхдээ хэдэн тэрбум ам.доллар нэмж амлах болсноо Майкрософт нууцалж байгаа юм. Харин Yahoo Майкрософт-оос өөр гарц хайхын тулд Google-тэй хамтарч ажиллах туршилт 14 хоногийн өмнөөс хийж эхэлжээ.
Б.Сэвжидмаа
Дугаар 99/418/