Гуравдагч хүчний холбоо амь тасарлаа

Өнгөрсөн 2004 оны сонгуульд хэсэг намууд Эх орон-Ардчилал эвсэл-ийг байгуулж оролцсон. Сонгуулийн дараагаар 50 хувийн суудал авсан эвслийнхэн удаа ч үгүй тарж бутарсан.
Энэ удаад мөнөөх эвслийг байгуулж задалсан туршлагатай нөхөд бас л эвсэх тухай яриа гаргасан.
Бүр Төрийн ордонд гурван намын дарга инээд алдан Гуравдагч хүчний холбоо гэгч нэр томъёонд эвссэн. Гэтэл тэд удаан оршсонгүй. Ойлгомжтой биз. Улс төрийн хүрээндээ сүүлгүй ноход гуншинтай улстөрчид, сурснаа сураар боогоод хүч хүрээгүй биз. Харин ч аз болж сонгуулийн өмнө задарлаа. Өмнөх шигээ ард түмний итгэлийг хүлээчихээд, бид юу ч амлаагүй, Ардчилсан нам буруутай гэж луу унжаагүй нь их юм. Өчигдөр СЕХ-нд сонгуульд оролцох нам эвслүүдийн бүртгэлд Эх орон нам ганцаараа бүртгүүлсэн байна. Үндэсний Шинэ нам, Бүгд Найрамдах намынхан нь хуралд суудаггүй шигээ сонгуульд бүртгүүлэхээ марчихаагүй байгаа даа.
Б.Баяр
дугаар 112/2399/