Л.Фернандез Доминиканы Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа

Леонел Фернандез энэ удаад мөн сонгогдож Доминиканы Ерөнхийлөгчөөр гурав дахь удаагаа ажиллах хүндтэй үүргийг хүлээжээ. Ийнхүү Леонел Фернандез дийлэнхийн саналыг авч чадсан болохоор сонгуулийн хоёрдугаар шат болохгүй гэнэ. Түүний ярьж буйгаар Миний ийнхүү гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал нь Доминиканы ард түмэн надад болон манай Засгийн газарт ихээхэн итгэл найдвар хүлээлгэж буй хэрэг. Энэ нь өнгөрөгч сонгуулийн үр дүнгээр харагдлаа хэмээжээ.
Леонел Фернандез 1995 оноос эхлэн Доминиканы Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд түүнийг Засгийн эрхэнд байх хугацаанд ажилгүйдлийн түвшин ба-гасч, гадаад хөрөнгө оруулалт ихэсчээ. Харин одоогийн Ерөнхийлөгчийн гол өрсөлдөгч болох Мигель Баргис өөрийн ялагдлыг хүлээн зевшөөрсөн ч эрх баригч нам төрийн меха-низмыг ашиглан ялалт байгууллаа хэмээн гомдол гаргажээ.
Доминикан улс аялал жуулчлалын салбарт түлхүү анхаарч, тэр ч утгаараа энэхүү салбарт хийгдэх хөрөнгө оруулалтаа ихэсгэж байгаа ч сүүлийн үед хүнсний хямрал ихсэх хандлагатай болж байгаа нь ард түмнийг ихээхэн бухимдуулж байгаа гэнэ.
С.Наран
Дугаар 102 /9658/