Монгол тогооч нар Дэлхийн тогооч нарын холбоонд элсэв

энэ их хуралд Монголын төлөөлөгчид оролцов. Дэлхийн таван тивийн 10 сая тогоочийг эгнээндээ багтаасан 70 гаруй улсын үндэсний холбоог нэгтгэсэн, 80 жилийн түүхтэй Дэлхийн тогооч нарын холбоонд Монголын тогооч нарын холбоо бүрэн эрхт гишүүнээр элсч, энэ сарын 15 нд сертификатаа гардан авлаа.
Мөн Сингапурт төвтэй Азийн тогооч нарын холбоонд нэгдэж цаашид үйл ажиллагаанд нь идэвхтэй хамтран ажиллахаар болсон байна. Монгол Улс дэлхийн энэ нэр хүндтэй холбоонд нэгдэн орсноор орчин үед асар их хурдацтай хөгжиж байгаа хоолны бизнесийг дэмжих, мэдээлэл солилцох, тогооч нарын ур чадварыг дээшлүүлэх, тив дэлхийн хэмжээнд явагддаг сургалт семинар, уралдаан тэмцээнд монгол тогооч нарыг хамруулах, улмаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мастер тогооч сургагч багшийг монголоос төрүүлэх сайхан боломж бүрдлээ гэж тус их хуралд оролцоод ирсэн Монголын тогооч нарын холбооны ерөнхийлөгч Ж. Октябрь ярьлаа.
Б.Халиунаа
Дугаар 112/2399/