Ширээнд байрлуулсан компьютер

Тэрбээр шинэ бүтээлдээ ихээхэн сэтгэл хангалуун байгаа бөгөөд хүмүүс ч түүнийг гайхалтай, дэвшилтэт бүтээл хийсэн гэдэгтэй санал нийлж байгаа юм. Гаррет Баттенсбай өвөрмөц тавилга сэлтийг бүтээдэг гэдгээрээ алдартай аж. Тэрбээр дээрх бүтээлээ гялтганасан хар өнгөтэй, гадаад үзэмжийн хувьд маш сайн анхаарч хийсэн байна.
Ширээнд байрлуулсан компьютер гэж хэлж болох энэхүү бүтээлдээ процессор, өргөн дэлгэц, эвхэгддэг гap, USB оролт, сканнер, DҮD тоглуулагч, вэб камер зэрэг компьютерт байж болох бүхнийг суулгажээ. Энэ нь байрлуулсан ширээнээсээ салахгүй буюу ширээтэйгээ уялдаа холбоотой байх бөгөөд энгийн нэгэн ширээ болгон ашиглаж болохыг ч тэр мартаагүй байна.
Дугаар 102 /9658/
С.Гэрэл