Ялалтын дараа Би Монгол хүн гэж хашгирах дуртай

Мэргэжлийн рингэнд 41 удаа тулаан хийснээс 34 ялалт байгуулж, 17 удаа хүнд цохилт, өшиглөлтөөр хугацаанаас нь өмнө өрсөлдөгчөө ялж байсан ховорхон амжилтын эзэн Ц.Амарбаясгалантай ярилцлаа.

-Таныг мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга болж, Тайланд, Голланд, ОХУ, Өмнөд Солонгост Монголынхоо нэрийн өмнөөс тулалдаж, удаа дараалан ялалт байгуулсан тухай сонсож суухад бахархалтай байлаа. Эх орондоо хэзээ ирэв?

-Би энэ сарын 13-нд ирлээ. Ирэх 23-нд өрсөлдөгч, мэргэжлийн кикбоксын дэлхийн аварга К-1 тамирчин цагаан бар Хакутотой чансаа ахиулах халз тулааныг эх орондоо зохион байгуулах гэж байна. Хүн хийж байгаа ажилдаа эзэн болох ёстой. Нэгэнт л би энэ спортоор хичээллэж байгаа учраас гаргаж болох бүх амжилт, хүрч болох оргилд хүрэхийн төлөө зорилго тавин урагшилж байна. Ер нь спорт, урлагийн хүмүүс цаанаасаа заяагдсан байдаг болов уу гэж би боддог юм. Бокс хэцүү л дээ. Хамаг цаг зав, эрүүл мэндээ зориулж байж амжилтад хүрдэг.

-Таныг кикбокс сонирхогчид хар салхи, дэлхийн аварга гэдгээр чинь илүү мэднэ. Харин Ц.Амарбаясгалан амьдрал дээр чухам хэн бэ?

-Би Дархан хотын ерөнхий боловсролын сургуулийг 1998 онд төгссөн. 11 настайгаасаа кёкушинкай каратэгаар хичээллэдэг байсан. Дараа нь 2001 онд Японы хэлний сургуульд хоёр жил сурч төгсөөд, Бизнес удирдлагын их сургуулийг дүүргэсэн. Одоо магистрын хоёрдугаар курст сурч байна. Тамирчин, оюутан, жирийн л монгол хүн дээ.

-Мэргэжлийн кикбоксоор хэзээнээс эхэлж хичээллэсэн бэ?

-Монголд байхдаа К-1 гэдэг хүнд жингийн тэмцээний дүрс бичлэгийг хүнээс гуйж үзэж байсан юм. Тэр бичлэг надад сайхан санагдаж, энэ спортоор заавал хичээллэх зорилгоо урдаа тавьсан. Манайд тулааны спорт сайн хөгжөөгүй, мэргэжлийн тамирчин ч байгаагүй үе шүү дээ. 2001 онд Японд очоод кикбоксын тэмцээнийг

телевизээр үзэж, энэ урлагийн тухай илүү их мэдэх болсон. Олон улсын мэргэжлийн кикбоксын дүрэмд тамирчид 3-4 сард нэг удаа тоглох ёстой байтал би cap бүр тоглож чансаагаа ахиулсаар жилийн дотор 10 тоглож 10 ялсан амжилттайгаар богино хугацаанд мэргэжлийн тамирчин болсон.

-Таны анхны багш, дасгалжуулагч ямар хүн байв. Аль клубт хичээллэж эхэлсэн бэ?

-Тогане клубт анх хичээллэсэн. Намайг ороход тэнд Монголын хоёр тамирчин байсан юм. Энэ спортод А үсэг заасан багш минь Тайландын аварга, маш сайн дасгалжуулагч. Дасгалжуулагчтайгаа цуг амьдарч, хооллож, амарч, бэлтгэл хийсэн ч цуг байсан нь амжилт гаргахад нөлөөлсөн болов уу.

-Та мэргэжлийн кикбоксын Бүх Японы дөрвөн удаагийн аварга болохдоо жин өгсөж тоглож байсан. Учир юу вэ?

-Анх 58-59 кг-д тоглож аварга болоод, жин өгсөж 62, 64, 66 кг-д бүх Японы аварга болсон. Нэг жинд аварга болоод байнга хамгаалж тоглож байснаас жингээ ахиулж тоглох нь дээр байдаг. Мэдээж өөрөөсөө том жинтэй хүнтэй тоглохоор бэртэж гэмтэх нь их болохоор бэрх.

-Зодооны урлаг гэдэг хүнд спортод орох байх. Танд энэ хугацаанд шантрах үе байв уу?

-Анх очоод хэл мэдэхгүй, Японы амьдрал ахуй, ёс заншилд суралцаагүй байсан болохоор их хэцүү байсан. Өглөө тавд босч гүйнэ, оюутан болохоор есөн цагт хичээлдээ явна. Тараад 2-3 цаг ажил хийж байгаад бэлтгэлдээ орж орой 12 гээд харьдаг байлаа. Эхний хоёр жил өдөрт таван цаг л унтдаг байсан даа. Оюутан болохоор бэрхшээлтэй асуудал их гарна. Шалгалт, тэмцээн давхцаад сандарна. Өглөө нь шалгалтаа өгчихөөд ядарсан хүн орой нь тэмцээндээ орно. Байнга бэртэнэ, эмнэлэгт хэвтэнэ. Тэмцээний дараа хөхөрч хавдсан нүүртэй хичээлдээ очино, гадуур явах хэцүү.

-Таны хамгийн том зорилго юу вэ?

-Зорилгодоо хүрэхийн тулд хичээж байна. Би кикбоксын дэлхийн нэг номерын тамирчин болохын тулд К-1 тэмцээнд түрүүлэх зорилго тавиад тоглож байна.

-К-1 мэргэжлийн кикбоксын хамгийн том тэмцээн биз дээ?

-К-1 буюу мэргэжлийн кикбоксын дэлхийн нэг номерын тамирчинг шалгаруулах тэмцээн жил бүр болдог. Үүнд 130 гаруй орны тамирчин өрсөлдөж шилдэг наймыг нь шалгаруулдаг юм. Наймаас нэг нь аварга болдог. 1993 оноос энэ тэмцээн хүнд жинд зохиогдож байсан бол зургаан жилийн өмнөөс 70 кг-д зохиогддог болсон. Одоо энэ жинд Голландын хоёр, Япон, Тайландын тус бүр нэг аварга байдаг. Энэ аваргуудыг бүх дэлхий даяар мэднэ. К-1 тэмцээнийг дэлхийн 130 гаруй оронд шууд дамжуулдаг учраас Монголд энэ тэмцээн зохион байгуулах нь улсаа сурталчлах маш том ач холбогдолтой. Үүний төлөө би ажиллаж байна. Дэлхийн аварга тамирчин тэмцээн хийх эрхтэй байдаг юм. Гэхдээ хаана хийхийг нь холбооноос шийддэг ч одоо эохиогдох энэ тэмцээн /WKN/ Дэлхийн холбооны зөвшөөрлөөр явагдаж байгаа.

-Рингэн дээр тоглоод ялчихаад зогсож хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

-Би анх Монголын тамирчин гэдгээ мэдүүлэх гэж тоглодог байлаа. Бүгдийг нь ялчихаад микрофон аваад Би монгол хүн, монголын тамирчин байна гэж хашгирдаг байсан. Харин одоо Монгол Улс ийм шүү, монгол ийм тамирчинтай шүү гэж хашгирмаар байна шүү.

-Мэргэжлийн тулааны урлаг учраас бооцоо, шагнал, хөлс мөнгө нь өндөр байдаг биз?

-Шоу бизнес учраас нэр хүндээ дагаж шагнал нь өндөр. Бооцоотой, спонсор байгууллагууд ч бий. Нэгтоглолтын хөлс гэж байна. Аварга болж байгаагүй хэр нь надаас өндөр хөлс авдаг тамирчин байдаг. Тэд гурван ринг тоглоод ялахгүй ч гоё бие хаа, царай зүс, яриа хөөрөө, гадаад байдлаараа хүмүүсийг татдаг юм билээ. Миний хувьд Японд очсон цагаасаа л сурч байгаа оюутан. Сургалтын төлбөр, амьжиргааны төвшин өндөр ч ажил хийлгүйгээр амьдраад л байна. Түүнээс би баян хүн биш. К-1 тулааны аварга 10 сая иенийн шагнал хүртдэг. Сүүлийн гурван жил дараалан Тайландын тамирчин Букау түрүүлчихээд байгаа.

-Та хэр удаан энэ спортод хүч үзэх бодолтой байна вэ?

-Хүн ер нь 25 хүртэл биеийнхээ бяраар, 25-30 хооронд бодож хөдөлдөг, 30-аас дээш бол хийгүй ажиллаж, амьдардаг гэдэг. Миний хувьд 35 хүртэл тоглох байх. Халз тулааны урлаг бол залуу хүмүүсийн спорт. Би кикбоксыг спорт гэхээсээ илүү урлаг гэдэг.

-Дэлхийн аварга, олон удаагийн тэмцээнийн аварга болохоор Японд хүмүүс таныг танина биз?

-Япон орон том, хүн ам ихтэй шүү дээ. Тиймээс гудамжинд явж байхад бүгд таниад л гарын үсэг авья гээд байх нь гайгүй. Хааяа хүмүүс энд, тэнд таньж мэндэлж байдаг юм. Харин спортын хот, тэмцээн уралдаан болдог газарт илүү танина. Би чинь сургууль дээрээ оюутан, тэмцээнд дээрээ тамирчин, гэртээ бол Амарбаясгалан. Энгийн л тайван амьдрах дуртай хүн. Цаашид эх орноосоо залуу сайн тамирчдыг төрөн гаргах үйлсэд саяхан байгуулагдаад байгаа Кикбоксын нэгдсэн зөвлөлтэйгөө хамтран амжилттай ажиллах болно.

Х.Монголхатан

Дугаар 120/2880/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button