Хайнрих-Бөллийн сан (ХБС)

Хайнрих-Бөлл бол улс төрийн идэвхитэй, иргэний зоригтой, бүтээлч сэтгэлгээтэй, өндөр ёс суртахуунтай, залууст үлгэр дуурайл болохоор хүн байжээ.
1997 онд Солонго нэртэй сангуудын холбооноос Хамбургт байрладаг Frauenanstiftung, Гөттингенд байрлах Buntstift, Келнд байрладаг Heinrich-Воll-Stiftung зэрэг гурван сан үйл ажиллагаагаа нэгтгэн Хайнрих-Бөллийн санг шинэчлэн байгуулсан бөгөөд тус оныхоо долдугаар сарын 1-нд Берлиний төвд ажлаа эхэлжээ. Тус сангийн анхаарлын төвд ардчилал, хүний эрх, экологи ба хөгжил, шударга ёс хүйсийн тэгш байдал, соёл, угсаатны цөөнхийн тэгш байдал, цагаачдийн улс төрийн ба нийгмийн оролцоо зэрэг асуудлууд байдаг. Хайнрих-Бөллийн сан үйл ажиллагаагаа дараах чиглэлүүдээр хэрэгжүүлдэг.
Үүнд
-Нийгмийн шинэчлэл ба ардчилсан шинэтгэлийгдэмжих,
-Дэлхий дахинаа экологийн бодлого ба байгаль орчны байдалд анхаарах,
-Ногоонтны хөдөлгөөний түүхийг баримтжуулах, бүх бүс нутагт ногоонтны хөдөлгөөнийг хөгжүүлэх,
-Европын ногоонтны хөдөлгөөнийг өргөжүүлэх ба гүнзгийрүүлэх,
-Улстөр, эдийн засаг, шинжлэх ухаан ба нийгмийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх,
-Онцгой авъяастай дотоодын болон гадаадын оюутнуудыг дэмжин тэтгэлэг олгох,
-Эрдэмтэн мэргэжилтнүүдийн мэдлэгийг түгээх,
-Иргэний нийгэм дэх улс төрийн оролцоог дэмжих,
-Ардчилал ба экологи нь салшгүй гэж үздэг тул экологи, ардчилал, хүний эрхийн чиглэлтэй төсөл хөтөлбөрүүдийг дэмжих,
-Дэлхий даяар эрх зүйт төр ба ардчилалын оролцоог дэмжих,
-Угсаатны зүйн ба соёлын олон талт байдлыг ардчилсан соёлын нэг хэсэг болгон авч үзэх,
-Иргэний зориг ба ниймийн идэвхийг сайшаах зэрэг болно.
Хайнрих-Бөллийн сангийн ажлын салшгүй нэг хэсэг нь экологийн асуудал юм. Дэлхийн цаг уурын өөрчлөлт хэзээ хэзээнээс илүү түгшүүр зарлах болсон энэ үед тус сангийн хувьд цаг уур ба энергийн бодлого анхаарлын төвд байх болсон. Тус сангаас дэлхийн цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор шинэ бодлого, шинэ зорилгыг дэвшүүлэн гаргаж байгаа бөгөөд энэ чиглэлд идэвхитэй ажиллах болсон. Хайнрих-Бөллийн сан нь голлон урлаг, соёл, нийгэм ба хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж байгаа болон эрдмийн зэрэг горилж буй хүмүүст мөн эмэгтэйчүүд болон цагаачдад тэтгэлэг олгодог. Цаашид эдийнзасаг, хууль зүйн чиглэлээр суралцагч ба эрдмийн зэрэг горилж буй хүмүүс, байгалийн шинжлэх ухаан ба техникийн чиглэлээр суралцах эмэгтэйчүүд, зүүн европ ба зүүн германы оюутнуудыг илүү дэмжиж ажиллахаар болсон.
ХАЙНРИХ- БӨЛЛИЙН САНГИЙН АЗИ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хайнрих-Бөллийн сан нь төсөл, хөтөлбөрүүдээрээ Ази дахь ардчилал, шударга ёс, нийгмийн тэгш байдал, иргэний нийгмийг хөгжүүлэх, байгаль экологийн тэнцвэр зэрэг асуудлыг дэмждэг ба хүний эрхийн талаар ойлголт өгөхөд үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Азийн уламжлалт нийгмийн хувьд шашин, соёл ба уламжлалыг тус бүрт нь салган үзэх аргагүй учраас тухайн бүс нутгийн онцлог байдлыг харгалзан үзэж үйл ажиллагаагаа дараах чиглэлээр явуулж байна.
-Азид тус сангийн зүгээс ардчилал, иргэний нийгмийг байгуулах ба гүнзгийрүүлэхийг дэмждэг.
-ХБ-ийн сангийн зүгээс экологийн хөдөлгөөнүүдийг дэмжих нь нэн тэргүүний үүрэг байдаг билээ.Тиймээс ч тус бүс нутагт экологийн чиглэлийн засгийн газрын бус байгууллагуудын мэргэжилтэн ба удирдах ажилтнуудыг сургах, давтан сургах зэргээр голлон дэмжлэг үзүүлдэг.
-ХБ-ийн сангийн Азид хэрэгжүүлдэг төсөлүүдийн нэг хэсэг нь соёлын өв ба хөгжлийн салбарт чиглэдэг. Ингэхдээ тус бүс нутгийн улс орнуудын барууны соёл иргэншлийн загварыг хуулбарлах бус өөрийн соёлын өвд тулгуурласан нийгмийн хөгжлийн өөрийн загварыг хөгжүүлэх явдлыг дэмждэг.
-Ази дахь сангийн ажлын эртнээс анхаарал тавин үйл ажиллагаагаа чиглүүлсээр ирсэн бас нэг салбар бол эмэгтэйчүүдийн асуудал юм. Энэ ажлын хүрээнд тус сангаас хүйсийн тэгш байдал, улс төр дэх эмэгтэйчүү дийн оролцоог дэмжин олон сургалт, семинар, бага хурал, ярилцлагуудыг зохион байгуулдаг.
Хаяг Heinrich-Воll-Stiftung e.Ү
Fosenthaier Str. 40-4110178
Berlin Telefon+ 30 – 285 34-0
Fax+30-285 34-109
E-mail Website Азийг хариуцсан хэлтэс Heinrich-Bоll-Stiftung e.Ү Leiterin des Asienreferat Juiia Scherf [email protected]
Дугаар 120/2880/