Халуун ногоогоор амталсан бөөрөнхий махтай гоймон

Орц 400гр Роллтон өндөгтэй гоймон,
800гр үхрийн махан таташ,
нэг ширхэг сонгино,
нэг хумс сармис,
нэг ширхэг өндөг,
нэг ширхэг улаан чинжүү,
100 гр талхны зөөлөн хэсэг,
тал лимон,
нэг жижиг халбага Чудесная приправа хоол амтлагч,
зургаан хоолны халбага ургамлын тос,
масло, давс,
100 гр сүү,
шинэхэн яншуй.
Хийх арга Сонгино, сармисаа жижиг хэрчин тосонд шарна. Талхны зөөлөн болсон сүүнд дэвтээнэ. Татсан махаа саванд хийгээд дээрээс нь Чудесная приправа, лимоны шүүс, өндөг, жижиглэн хэрчсэн улаан чинжүү болон дэвтэж зөөллөсөн талхны хамт хийж хутгана. Ингээд махаа хэсэглэн бөөрөнхий хэлбэрт оруулж хүчтэй гал дээр хайрс тогттол нь шарах юм. Дараа нь буцалсан гоймонг шүүж дээр нь масло хийж хутгаад бөөрөнхий махаа тавина. Ингээд тавагласан хоолон дээр яншуй цацсанаар ширээний ард зочдоо урьж болно.
Дугаар 120/2880/