ИЗН нэр дэвшигчдээ 29-нд эцэслэн тодруулна

Өнгөрсөн амралтын өдөр тус нам Үндэсний Хорооны ээлжит хурлаа хуралдуулж 2008 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө баталж, дангаараа сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан юм.
Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу ИЗН нэр дэвших гишүүдээ энэ сарын 29-ний өдөр хуралдах Үндэсний Хорооны хурлаараа эцсийн байдлаар тодруулах аж.
Г.Мандуул
дугаар 112/2399/