Google-ийн тухай хэний ч мэддэггүй баримтууд

Маш амархан. Сергей Брин болон Ларри Пейж нар HTML-ийг мэддэггүй байсан гэх мэт сонирхолтой баримтуудын тухай Сан-Франциско хотод болсон лекц дээр компанийн менежер хуучилсан байна.
Энэ нийтлэлд дэлхийн хамгийн өргөн хэрэглэдэг хайлтын системийн тухай 12 сонирхолтой баримтыг багтаасан
1. Google-ийн үндсэн хуудас ийм цулгуй байдаг нь түүнийг анх зохиосон хүмүүс HTML хэлийг мэддэггүй байсан учраас хялбар интерфейс хийсэнтэй холбоотой. Анх Submit товчлуурыг ч байрлуулж чадаагүй байж. Хайлтын нөхцөлийг өгчихөөд Enter товчлуурыг дардаг байсан бөгөөд хуудас бараг ганцхан хайлтын өгөгдөл оруулдаг мөрнөөс бүрдэж байв.
2. Ийм хачин вэб хуудас байснаас анхны бета-тестерүүд удаан хугацаагаар харж суудаг байлаа. Програм зохиогчид юу болоод байгааг нь асуухад Би ачаалагдаж дуусахыг нь хүлээж л байна гэж хариулдаг байжээ. Энэ асуудлыг шийдэхийн тулд хуудсанд зохиогчийн эрхийг хамгаалсан тухай мэдээлэл нэмж хуудас ачаалагдаж дууссаныг илэрхийлэх болсон байна.
3.Хэрэглэгчдийг ихээр татсан зүйл нь үг үсгийн алдаа шалгадаг функцийг/сүүлд нь Did you mean гэж шинэчлэгдсэн/ нэмсэн явдал, Ингэснээр сайтын ачаалал хоёр дахин нэмэгдсэн юм. Програм зохиогчид энэ функцийг дэлгэцийн хаана байршуулах хэрэгтэй вэ гэдэг дээр удаан маргалдсаны эцэст хайлтын доор байрлуулсан.
4. Im Feeling Lucky буюу хэрэглэгчид хайлтын үр дүнг харуулахгүй эхний олдсон хаяг руу шууд илгээдэг функцийг тун цөөхөн хүн хэрэглэдэг аж. Тэгэхдээ хэрэглэгчдэд их таалагддаг тул үлдээхээр шийдсэн байна.
5. Онлайн Orkut группууд Бразилд түгээмэл. Энэ сайтыг Google-ийн ухаантай програм зохиогчийн нэг хийсэн гэдэг. Тэр залууд интерфейс хийх даалгавар өгснөөр Google-ийн энэ шинэ бүлэг бусдаасаа онцлог болжээ.
6. Google өөрийн хөдөлгүүр болон интерфэйсдээ байнга бага зэргийн өөрчлөлт хийж байдаг бөгөөд албан ёсоор энэ талаар мэдээлдэггүй.
7. Google дэлхийд хамгийн олон орчуулагчдын сүлжээтэй.
8. Хэрвээ хэрэглэгчдийн 20 хувь нь функцийг ашиглаж байвал үндсэн интерфэйсд үлдээдэг. Лав хайлт хэсэгт багтахын тулд функцийг доод тал нь хэрэглэгчдийн 5 хувь нь ашигладаг байх шаардлагатай.
9. Судалгаанаас харахад цөөн хэдэн хэрэглэгч нийт хэрэглэгчдийн үйлдлийг илтгэж чаддаг учраас энэ дээр үндэслэн байнга хэрэглэгчдийн үйлдлийг судалж байдаг аж.
10. Google гэдэг нэрийг алдаанаас болж өгсөн аж. Компанийг үндэслэгчид сайтаа математикийн нэр томьёо googol гэж нэрлэх гэж байсан ч бичилтийн алдаа гарсан байна. 10-ын 100 зэргийг googol гэж нэрлэдэг юм. Үүнийг сонгосны учир нь компанийг үндэслэгчид ийм тооны вэб хуудсыг индексэлнэ гэж төлөвлөж байсан хэрэг. Гэхдээ үнэхээр алдаж энэ нэрийг өгсөн үү эсвэл ийм сайт байсан болохоор ингэсэн үү мэдэхгүй. 1995 оны дөрөвдүгээр сарын 13-наас ийм сайт бүртгэлтэй байдаг.
11. G-mail-ийг хоёр жил компани дотроо туршиж байж гаргаж иржээ. Нийт зургаан төрлийн e-mail хэрэглэгч байдаг. Энэ бүх хэрэглэгчийн хэрэгцээг хангах универсал шийдэл болсон гэж үздэг байна.
12. Google-ийн ажилтнууд ажлын цагийн 20 хувийг өөрсдийн хувийн төсөлд зориулж байхыг зөвлөдөг гэнэ. Үр дүнд нь Google News болон Orkut ертөнцөд мэндэлсэн байна.
Үүнээс гадна Марисса Майер Google-ийн төлөвлөгөөний тухай нэг сонирхолтой баримт дурдсан байна. Тэдний ажилтнууд хайлтын үр дүн 500мс дараа гарч ирж байхаар програмынхаа хөдөлгүүрийг шинэчилж байгаа аж.
М.Хүслэн
Дугаар 120/2880/