Гар, хөл амны өвчний тархалт их байгаагаас 1-5 дугаар ангийн сурагчдыг амрааж эхэллээ

Уг өвчнөөр ХӨСҮТ-д 212 өвчлөгсөд хэвтэн эмчлүүлж байгаааж. Харин эмнэлгээс 162 нь гараад бөгөөд нийт 645 өвчлөгсөд өрхийн эмчийн хяналтад гэртээ байгаа юм байна. Буруу оношлогдсон гурван хүүхэд бүртгэгдсэн гэнэ. Уг өвчнөөр бүртгэгдсэний дийлэнх нь буюу 530 нь эрэгтэйчүүд байгаа аж. Насны хувьд 0-4 насныхан 703-т хүрсэн бол 5-14 насны 245 хүүхэд, 15-аас дээш буюу насанд хүрсэн нийт 71 хүн бүртгэгджээ. Энэ өвчинтэй холбогдуулан ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдыг тодорхойгүй хугацаагаар тусгаарлалт хийж хичээлийг нь завсарлуулаад байсан билээ. Харин өчигдөр Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын тушаал гарснаар 1-5 дугаар ангийн сурагчдын зуны амралт эхэлж байгаа аж. Тушаалд дурьдсан гол чиглэл нь энэ өвчний халдварыг намдтал олон нийтийг хамарсан баяр наадам, үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх аж. Нөгөө талаар тусгаарлагдсан байсан сурагчдын явцын дүнгээр нь хичээлийн жилийн дүнг гаргаж зуны амралтын эхлүүлэхээр болжээ. Түүнчлэн зуслангуудын сурагчдын хүлээн авах амралтыг хуваарийг ч тушаалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн Б. Оюунцэцэгээс орон нутагт болоод нийслэлд гар хөл амны буюу Энтеровирус-71″өвчний тархалт ямар байгааг тодрууллаа.
-Гар, хөл, амны өвчин их хурдацтай тархаж байна. Нийслэлийн өвчлөлийн тоо хэд болоод байна вэ?
-Нийслэл хотод энэ өвчний халдвар авсан хүүхдийн тоо 788 болоод байна. Харин улсын хэмжээнд нийт өвчлөгсдийн тоо 1000 гаруй болоод байна. Үүний 133 нь эмнэлэгт, бусад нь өрхийн эмч нарын хяналтад байна. Энэ утгаараа өрхийн эмч нар өндөржүүлсэн бэлэн байдалд илүү ачаалалтай 24 цагийн турш гар хамхилгүй ажиллаж байгаа.
-Энтеровирус-71″-ийн халдвар хотод илүүтэй тархаад байна л даа?
-Өвчин нь хүндэрч болзошгүй бага насны хүүхдүүдийг шууд ХӨСҮТ-д хүргүүлэн эмчилгээ хийлгэж байна. Гэхдээ энэ нь харьцангуй бага. Ер нь эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд, бага насны хүүхдээ хичээнгүйлэн асрах, харж хандах хэрэгтэй байгаа. Сургуулиуд хичээллэхгүй байгаа болохоор бага ангийн сурагчид хараа, хяналтгүй гадуур дэмий сэлгүүцээд байгааг анхааралдаа авах шаардлагатай.
-Өвчний халдвар нэмэгдээд л байна. Нийслэлийн эрүүл мэндийя газраас хаана, хаана ноөц тасгийг бүрдүүлээд байгаа вэ?
-Хан-Уул, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл тус бүр 50 ортой хүүхдийн тасаг бэлэн байдалд нөөцөлж байгаа. Эрүүл мэндийн дээд байгууллага ч гэсэн орны асуудалд анхаарал тавьж хаа хаанаа энэ өвчинтэй хичээнгүйлэн тэмцэж байна.
-Насанд хүрсэн иргэд энэ өвчнөөр хэр өвчилж байна?
-Нийт өвчлөгсдийн 71 нь 15-42 насны насанд хүрсэн хүмүүс байна.
Ж.Хүслэн
дугаар 112/2399/