Алийг нь сонгох вэ

Эдгээрээс алийг сонгох нь таны хэрэг боловч зарим зөвлөгөө илүүдэхгүй. Флэш диск бол хэзээд хэрэгтэй эд. Та компьютер авч байгаа бол танд заавал нэг ширхэг хэрэгтэй болно. Гэвч 128 МВ-аас доош хэмжээтэй бол жаахан онцгүй л юм. Гэхдээ та зөвхөн бичиг баримт л зөөх бол болно л доо. Гэхдээ 128 MB болон түүнээс дээш хэмжээтэй флэш авахыг эрмэлзэх хэрэгтэй. Өнгөт принтерийн тухайд 100 доллараас доош үнэтэй принтер бараг хэрэггүй. Ийм принтер хэдийгээр өнгөтөөр хэвлэдэг ч маш их далд өртөгтэй. Түүнд багтаамж муутай сав бүхий хор ордог. Үүгээр хэдхэн хуудас бүтэн өнгөт зураг хэвлэж чадна. Удаан хугацаанд ашиглахгүй байхаар толгой нь хатчихна. Энэ бүхэнд дандаа л шинэ хор авах шаардлагатай. Гэтэл тэр хор нь 20 доллараас доошгүй. Ихэнх айл ийм принтер авсан ч сүртэй ашиглаж чадахгүй байсаар
тоосонд даруулж орхидог юм.
Интернэт эрх бол мэдээж хамгийн боломжийн санал. Гэвч та гэртээ утасгүй эсвэл ажил дээрээ интернэттэй бол дахин эрх авахын хэрэг байна уу, үгүй юу. Тэгээд ч интернэт дээр хийх ажилтай л бол зүгээр байдаг. Интернэтээр хий дэмий сэлгүүцэхээр ёстой утгагүй шүү. Харин ширээ таны сонголт л мэдэх хэрэг. Жижиг мухар ширээ нь өрөөний буланд тавихад зай бага эзэлдэг сайн талтай. Гэвч та компьютер дээрээ байнга сууж ажиллах шаардлагатай бол том ширээ зүгээр. Хааяа нэг компьютераа ашиглах бол ийм ширээ байхад болох л юм.
Хамгийн сүүлд танд өмнө дурдсан бүхэн байгаа бол өөр нэг сонголт байгааг мэдэхэд илүүдэхгүй. Та дээрх бүгдийг авахыг хүсэхгүй бол энэ шагналдаа тааруулаад компьютерийнхаа хүчин чадлыг сайжруулж болох эсэхийг асуу. Тухайлбал, 80 GB-ийн хатуу дискийг 120, 160 болгох, жирийн CD-ROM-ыг DҮD-ROM болгуулж чадвал ашигтай. Гэрт тань ширээ байж л байгаа шүү дээ.
Дугаар 120/2880/