МУГЖ дуучин Ж.Нансалмаа Нэг үе Норовбанзад, Нансалмаа хоёргүйгээр төрийн тоглолт болж байгаагүй гэдэг үнэн

Нэгэн цагт гавьяа шагналыг гуйж биш гуядаж авна гэж хүмүүсийн эгдүүцлийг хүргэж явсан Нансалмаа гавьяатыг нилээд эрэл суралж болж уулзаж ярилцлаа.

-Өнөөдрийн өндөрлөгөөс харахад туулсан амьдралдаа хэр сэтгэл хангалуун явдаг вэ? Гавъяа шагналаа дутуу үнэлүүлж, оройтож шагнал авсан гэдэгтээ санал нийлдэг үү?

-Би өнгөрүүлсэн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг. Хэн хүнд олддоггүй алдар хүндээр булуулж явсан ч гавъяа шагналаа оройтож авсан гэдэгтэй санал нийлдэг. Яг үнэнийг хэлэхэд дарга нарын далбаан доор явсан цөөнгүй хүмүүс аль эрт алдар цол авчихдаг байсныг хүмүүс ярьж л байдаг шүү дээ. Би өөрийгөө хувь төөргөөрөө л энэ амьдралыг туулж яваа гэж боддог. Тэрнээс биш хэн нэгний таашаалд нийцүүлэх гэж хэн нэгэнд таалагдах гэж өөрийгөө албадаж явсангүй. Нэг ёсны би зоргоороо хүн юм уу даа. Хийе гэснээ хийчихдэг, хэлье гэснээ хэлчихдэг, дургүйцлээ шууд илэрхийлчихдэг зан маань намайг олон юмаас хойш чангаасаныг нуугаад яахав. Тэр болгонд би гуниж гутарч явсангүй. Хувийн амьдрал дээрээ би бусдын яръдаг шиг гэр бүлийн тогтворгүй, олон нөхөр сольсон нэр зүүж явсан ч эх хүний хувьд амьдралын төлөө л зүтгэж явсан. Тэр болгонд ганц хүний буруу байдаггүй. Гээндээ ч гоондоо ч байдаг л байхгүй юу. Яахав хүн таньдгаар нь нөгөөх нь муу нэр зүүдэг. Дөнгөж 17 нас хүрсэн хөдөөний бор охин морин дэл дээр дарцаглаж явж байгаад хотын их хөл хөдөлгөөнд орж ирэн хөлөө олох гэж явахдаа анх Улсын филормони гэж их айлын босгыг алхаж хийл гэдэг гайхамшигтай хөгжмийг сурахаар нойр хоолгүй зүтгэж явахдаа ирээдүйд нэртэй дуучин болно гэж зүүдлээ ч үгүй явсан. Миний багш УГЖ Цэрэндолгор гэж мундаг чадалтай хөгжимчин, гоё эмэгтэй байлаа. Тэр үед охин хүүхэд болохоор яваж багш шигээ гоё эмэгтэй болох вэ? гээд л үйл хөдлөл үг яриаг нь хүртэл дууриаж толины өмнө эргэлддэг байсан. Багш маань одоо энэ УГЗ удирдаач Бүтэнбаярын ээж шүү дээ. Амьдралынхаа 40 гаруй жилийг их урлагт зориулж тэр дундаа Монгол түмний бахархал болсон Морины дуучин гэгдэж явдгаараа би бахархаж явдаг. Амьдралд аархаж явсан үе надад бий. Одообол амьдралыг аргадаж явна. Сайхан хань ижил үр хүүхэдтэй болж тэр чигээрээ байх юм шиг үнэнч байж гэр орноо өөд татах гэж зүтгэж явахдаа бүхнээ зориулж явсан хүнээ итгэл алдахад гомдож хэдэн хувцсаа боогоод 2 хүүхдээ хөтлөөд тэр айлаас гарч явахдаа амьдрал гэдэг чинь ийм хуурамч байдаг юм уу? гээд нулимсаа дуслуулж гунихарч суусан өдөр хоногууд олон бий. Тэр үеэс би амьдралд сөхрөхгүйн тулд хүмүүсийн ярьдгаар бүсээ чангалж өөрийгөө хөгжүүлэхийн тулд нот сурч хөгжмийн холбогдолтой сурах бичиг цуглуулж бие дааж хичээллэсэн.

Ингэсний хүчинд хөгжмийн онолын хувьд ямар ч дээд сургууль төгссөн хүнээс дутуугүй нотоо хараад шууд уншдаг болсон юм. Нэг үе бидийг яамнаас түвшин тогтоох гэдэг юм уу даа мэргэжлийн зэрэг үнэмлэх олгох гээд хойно төгссөн мундаг багш нар шалгалт их авдаг байсан. Тэр болгонд толгой өвдөхгүй бүгд шалгалтаа онц өгөөд л гардаг байсан. Энэ нь дуучин болоход их нөлөөлсөн. Анх дуучин болчихоод гадаадад их наадамд оролцоод ирэхдээ хойно сургууль төгссөн нэгэн найруулагч залуутай дотносож гэр бүл болсон ч нэг сайхан охинтой болоод өрх гэр тусгаарласан. Тэр хүн маань хожим Монголын нэртэй зураглаач болж алдарт Тунгалаг Тамир киногоор дипломынхоо ажлыг хамгаалж байлаа. Билэг танхай их авъяастай хүн байсан ч авъяас чадлаа үнэлүүлж чадаагүйд нь их харамсдаг юм. Энэ хүнийг л би жинхэнэ заяаны ханиа байсан гэж боддог. Надаас хойш тэр маань нэг эмч бүсгүйтэй ханилж сайхан амьдарсан. Дараа би нэг хүнтэй ханилж отгон хүүгээ төрүүлсэн. Хоёр сайхан охин 2 сайхан хүүтэй болохоор бусдын адил жаргал зовлонгоо хуваалцаад энэ амьдралыг туулж явна. Миний амьдралтай ижил төстэй цөөнгүй л эмэгтэй байгаа байх. Олны танил болохоор бид л хүний нүдэнд өртөж, амны бай болоод явдаг.

-Таны том охин чадалтай төгөлдөр хуурч, хөгжим судлаач эмэгтэй байдаг гэсэн. Одоо хаана байгаа вэ?

-Миний охин Содтунгалаг ХБК-ийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгсөөд Оросод хөгжим судлаач мэргэжлээр төгссөн цөөхөн хүний нэг. Охиныг маань дөнгөж төрчихөөд удаагүй байхад нь Төрийн шагналт АЖ Мөрдорж гуай манайд ирээд нэрийг нь өгсөн юм. Охин минь гурван сайхан хүүтэй Дархан бэр болсон. Англид очоод 11 жил болж байна. Мэргэжлийн ажлаа хийгээд сайхан л амьдарч байгаа. Олон жил эх орондоо ирээгүй болохоор төрсөн нутгаа их л санадаг юм шиг байгаа юм. Надад хэд хэдэн удаа урилга ирүүлсэн ч явж амжаагүй л байна. Энэ намраас явах санаатай. Охин маань бидэнд байнга л мөнгө төгрөг явуулдаг. Тэнд өөрийнхөө дуртай мэргэжлийн ажлаа хийж байгаа ч эх орон элгэн садан ахан дүүсээс илүү юм юу байхав дээ. Ээжээ та нарыгаа их л санах юм. Нутгаа санахаараа ээжийнхээ дууг сонсож тайтгардаг гэж ярихаар нь охиноо их өрөвдөж уйлсан. Бүсгүй хүн цагаан зээр хоёр нутаггүй гэдэг үнэн шүү. Манай хүргэний аав ээж өөр оронд дипломат алба хашдаг гэсэн.

-Таныг ид дуулах насандаа тайзнаасаа буусныг мэдэх юм. Гэнэт тайзаа орхиод гэртээ суухад мэдээж хэцүү л байсан байх даа?

Авъяас тэтэгвэрт гардаггүй гэдэг хоолой нь хэвээрээ ид дуулах насандаа манай олон сайхан дуучин тайзнаасаа бууж зарим нэг нь архи дарсанд орж залуугаараа өөд болсон хүн ч цөөнгүй бий. Магадгүй тэд ажил төрлөө хийгээд авах ёстой юмаа авсан бол өдийд амьд сэрүүн явах байсан ч юм билүү. Урлаг бол залуу насных гэдэг ч жинхэнэ ясны дуучид бол 70, 80 хүрсэн ч дуулж л байдаг шүү дээ. Манай Хайдав гуайг хар 80 гарчихаад дэлхийн алдартай дуурьт хүртэл дууллаа. Тэр үеийн хөдөө төрж өссөн хүмүүсийн яс сайн байдаг юм шиг байгаа юм. Манай чуулгын дуучдаас одоогоор 80 гарч насалсан хүн алга л байна. Олон жил хөдөө гадаа бригадаар явж хүйтэн нойтон гуанзны голдуу хоол унд хэрэглэж байсан болохоор тэр юмуу ихэнх нэртэй дуучид маань элэгний өвчнөөр өнгөрсөн ш дээ. Монголын ард түмний хайрладаг шүтдэг 7 нэртэй дуучин бүгд элгэний өвчнөөр хүндээр өвдөөд явчихсан. Үлдсэн зарим нь элэг цөс, нойр булчирхай өвчлөөд хэд хэдэн удаа хагалгаанд орлоо.

-Монголд хамгийн олон морины дуу дуулсан хүн таниас өөр байхгүй. Шавь нараа хэр бэлдсэн бэ? Санаанд чинь хүртэл дуулах дуучин олдохгүй байна уу?

-Би 108 морины дуу дуулчихаад номтой CD анх гаргасан. Одоогоор 120 гаруй морины дуутай болоод байна. Хамгийн сүүлд Нарантуул-ын Сайхансамбуугийн захиалгаар УГЖ Батбаяртай хамтарч нэг сайхан морины дуу дуулсан. Юм үзсэн хөрөнгөтэй хүн болохоор хөгжмийн зохиолч, дуучдыг нь сайн урамшуулсан. Надад хамгийн анх хадаг барьж шавь орсон хүн бол манай Батбаяр ш дээ. Одоогоор морины 70 гаруй дуутай болсон гэж байна лээ. Багшийнхаа шийрийг хатааж яваа ганц хүн гэвэл Батбаяр л байна. Чуулгын дуучин Амгалан хэд хэдэн морины дуу дуулсан ч ардын дуугаараа л дагнах болж.

-Сүүлийн үеийн дуучид зохиолын дуу руу хошуурах болж. Өөрийн гэсэн өнгө аястай та нар шиг дуучин ховордож, үгүйлэгдэж байна гэж үзэгчид ярилцдаг?

-Тийм шүү. Дуучид чинь үе үеэрээ гарч ирдэг болохоор ижил дуучин төрнө гэдэг маш ховор тохиолдол. Бидний үед хэзээ ч дахин давтагдашгүй өөрийн гэсэн өнгө тембртэй хэд хэдэн сайхан дуучид гарч тухайн цаг үедээ одоогийн Жавхлан, Баясгалан нар шиг шуугиулж явлаа. Тэднээс хэн нь ч дуулаачийн сургууль төгсөөгүй ч байгалиас заяасан авъяасаа тордож уйгагүй хөдөлмөрлөж байж алдар нэртэй болсон. Нэг ёсны жинхэнэ өөрийн чадлаараа гарч ирдэг байсан. Харин одоогийн зарим дуучид хэвлэл мэдээллээр өдөр шөнөгүй уйгагүй сурталчилгаа хийсээр байгаад хүссэн хүсээгүй хүмүүст танил болчихдог болж. Цаана нь жинхэнэ чадалтай дуучид нь хоцорчих юм. Одоо бичлэг гэж сайхан юм гарчихлаа. Хоолой муу үед хөгжмөө тавиад л ам барьчихна. Бид чинь cap гаруй хөдөө гадаа ёстой улаан хоолойгоороо дуулж яваад ирэхэд хоолой улам цээлшээд сайхан болчихдог байсан. Манай чуулгынхан дээр үед гадаадын орнуудаар тоглолтоор их явдаг байсан. Тэр болгонд ардын дуунаас гадна өөрийнх нь хэл дээр заавал нэг дуу сурч дуулдаг байлаа.Би саяхан Монголд анх удаа нийт 40 дуутай хос CD хийлээ. Радиогийн алтан фондод байсан дуунуудаасаа шилж аваад бичлэгийг нь дахин сэргээн компьютерт оруулаад нэлээд ажил болж хийлээ. Миний үр хүүхэд ач зээ нартаа үлдээж байгаа өв л юм даа. Хорь гучин жилийн дараа миний эмээ ийм дуучин байлаа гээд сонсоход дурсгалтай гэж бодоод зориглоод ард нь гарлаа. CD-гээ Түмний магнай I-II гэж нэрлэж өөрийгөө спонсорлосон. АЖ Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров их өндөр үнэлж урам хайрласан.

-Ид дуулж байхдаа Нансалмаагүйгээр төрийн концерт тоглогдож байгаагүй гэж чуулгынхан ярьдаг юм билээ?

-Цагтаа Норовбанзад, Нансалмаа хоёргүйгээр төрийн тоглолт болдоггүй байсан гэдэг нь үнэн шүү. Норовоо эгч бид хоёр нэг нутгийнх болохоор их амь нэгтэй байсан. Хүнд өмсүүлдэггүй байсан тоглолтын малгай дээлээ хүртэл надад бэлэглэж байсан. Бид хоёр олон ч удаа гадаадад тоглолтоор хамт явсан. Хамт яваа хүндээ халамжтай, байнга зөвлөгөө өгдөг энгийн мөртлөө эгэлгүй дуучин байлаа. Ийм дуучин 100 жилд ч төрөхгүй гэдэг нь үнэн. Одоо энэ уртын дуучдыг сонсож байхад нэг л дутуу дуулаад байгаа юм шиг санагддаг.

-Таныг сүүлийн үед христийн шашинтай болсон гэж дуулсан?

-Миний аав их номтой, лам хүн байлаа. Бидний үеийхэн чинь бурханы шашнаа хүндэлж тахидаг байсан. Миний хувьд христийн шашинд ороод 10 шахам жил болж байна. Эндээс их зүйл мэдэж сурсан. Манай говийнхон чинь эрт дээр үеэс дээд хөх тэнгэр, уул усаа шүтэж ирсэн уло. Муу юм хийвэл тэнгэр гэсгээнэ гэж өвгөд хөгшид бидэнд сургадаг байлаа. Үнэнийг хэлэхэд энэ шашныг шүтсэнээр миний амьдрал их өөрчлөгдсөн.

-Хүүхдүүд чинь томроод тусдаа гараад явчихаар ганцаардаад хэцүү л байгаа байх даа. Аяга цайгаа хувааж уух ханийн тухай боддог уу?

-Одоо миний насны хүн дахин амьдрал зохионо гэж юу байхав дээ. Би телевизээр хань хийж ном сонин уншиж л өдрийг өнгөрөөх юм. Ач зээ нар минь бүгд гараас гарсан болохоор юу ч хийхэв дээ. Амралтын өдрүүдээр хэдэн хүүхэд минь ирж бужигнаад сайхан л байдаг юм.

-Ярилцсанд баярлалаа

Н.Болор

Дугаар 19/604/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button