Боловсрох хэрэггүйг ухуулсан Хамбын айлдвартай их дүйчин өдөр

Харин энэ жилийн хувьд сонгуультай ч холбоотой юм уу өргөн дэлгэр тэмдэглэх болсон тухай манай сонин урьд өмнө мэдээлж байсан. Хувьтай хүн хур борооноор гэсэн ардын маань үг бий. Энэ өдөр ойрдоо бороо хурын сураггүй байсан тэнгэр бурхан хотын өлөн шороог дарах төдийхөн бороо орсноор Бөхийн өргөөнөө чуулсан сүсэгтэн олны цөсийг улам ч хөөргөж орхив. Өчигдөр Бурхан багшийн мэндэлсний 2551 жилийн ой болон зуны эхэн сарын 15-ны их дүйчин өдөр тохиож сүсэгтэн олон хэрдээ л хөл болж өнжлөө.

Морин цагт буюу 11 цаг 40 минутад эхлэх ёстой байсан Очирваань шүтээнийг залах ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэх ёстой байсан Төрийн өндөрлөгүүдээс болон 20 минут луу унжсаны эцэст ёслол төгөлдөр эхэллээ. Энэ өдөр Бакула Ринбүчигийн мэндэлсний 91 насны сүүдэр тохиож байгаа өдөр болон богд Очирваань бурхныг тахих ёслолын ажиллагаа болж байгаагаараа онцлог байв. Уг ёслолын үйл ажиллагаа Монгол бөхийн өргөөнд болж, энэхүү өргөөний 10 жилийн түүхэнд цуглаагүй олон хүн цугларч, бөхийн өргөөний гадаа хүртэл орж чадаагүй маш олон хүн байсан гэж бодохоор бурхан буддагийн үнэнч шавь нар Монголд яасан олон байгааг төвөггүйхэн мэдэж болохоор байв.

Ард түмний заяаг даагч богд Очирваань бурхан залах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга ДЛүндээжанцан, Хотын мэр Т.Билэгт нар болон манай УИХ, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирлээ. Бөхийн өргөөнөө чуулсан олон тэсэн ядан хүлээж байсан ёслолын ажиллагааг Очирваань шүтээнийг бүтээх ажлын хэсгийн ахлагч хотын дарга Т.Билэгт нээн үг хэлж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглэн сүсэгтэн олныг суудлаас нь босгосноор үйл ажиллагаа жинхэнэ ёсоороо эхлэв. Харин ажлын хэсгийн ахлагч маань хэлсэн үгэндээ Энэхүү бурхныг бүтээж байгаа нь Монголчууд үндэсний иргэншил, урлаг соёлдоо гайхамшигтай их хөрөнгө оруулж байгаа хэрэг хэмээн онцоллоо. Хурсан олон хажуудаа байгаа хэнийг ч ажиглахааргүйгээр алгаа хавсран залбирч суугаа нь Манайд шарын шашин маш хүчтэй дэлгэрч буйг харуулж байгаа хэрэг.

Түүний зэрэгцээ орж чадалгүй хаалганы гадна үлдсэн хүмүүс Бөхийн өргөөний хамгаалалтын алба болон цагдаагийн ажилтнуудыг багагүй сандаргаж буй бололтой дуу чимээ ихтэйгээр эхэлсэн шүтээн залах ёслолын ажиллагааны дотор талд мөн л суудалгүй олон хашлага даван гүйж хамгаалалтын ажилтнуудыг тэвдүүлэх байдал байсан нь будда бурхандаа хайртай ард түмэнд юу ч хэлэх арга байсангүй. Бөхийн өргөөний голд таазнаас нь шал хүртэл дэлгэн залсан Очирваань бурхныг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар аравнайлж бурхны ном уншлаа.

Харин тэргүүн хамба Д.Чойжамц сүсэгтэн олонд хандаж хэлсэн үгэндээ Боловсрол хүнийг хүн болгож чадахгүй болжээ. Үүнийг ч ард олон нийтээр хүлээн зөвшөөрч байна. Тиймээс Бурхан буддагийн ёсыг дээдэлж хүн болох хэрэгтэйг ухаарах цаг болжээ. Нийгэм шилжин ерээд он гарсаар бурхан шашин дэлгэрч, өдгөө цаг сайхан болжээ. Цаг ийм болсон хойно сүсэгтэн олон маань хүн болох замаа өөрсдөө шийддэг болсон нь сайшаалтай хэмээсэн нь эрин зуунд амьдарч байгаа иргэдээ доромжилж байгаа мэт сонсогдсон боловч, тэнд цугларсан олон бүгдээрээ бурхан буддагийн үнэнч шавь нар байсан учир дургүйцэх нь бүү хэл нүүр царайд нь ч ямар нэгэн шинж тэмдэг илэрсэнгүй. Харин ч тэргүүн хамбаа ийн хэлсний төлөө алгаа хорстол ташиж байгаа нь эргээд XIX зуун болон түүнээс өмнө цаг хугацаанд амьдарч байгаа мэт сэтгэгдэл төрүүлэв.

Тус бурхныг бүтээхийн тулд нийт Монголоороо төдийгүй Монгол үндэсгэн болох Буриад, Халимаг гэх мэт улсууд оролцжээ. Шүтээн бүтээх үйлсэд хандив өргөсөн нийт аймгуудын төлөөллүүд бүгд хүрэлцэн ирсэн байсан бөгөөд тэднийг Очирваань шүтээний өмнө урьж хүндэтгэл үзүүллээ. Эдгээр аймгуудаас дуу хуурын өлгий нутаг гэгдэх Дундговь аймаг 10 сая төгрөг, Очирваань сахиус залсан шүтээнтэй Отгонтэнгэр хайрханы Завханчууд 8,2 сая төгрөг хандивласан нь өргөсөн хандиваараа тэргүүлж байгаа бол Говьсүмбэр аймаг 1,1 сая төгрөгийн хандив өргөснөөрөө сүүл мушгиж байгаа ажээ. Түүнчлэн Улаанбаатар хотын нийт иргэдээс 80,4 сая төгрөгийг бурхан бүтээхэд зориулжээ.

Шүтээн бүтээхэд дундчаар аймаг тус бүр гурваас таван сая төгрөгийн хандив өргөсөн байна. Мөн аймаг тус бүрээс нэжгээд урчууд бурхан бүтээх үйлсэд rap бие, оюун ухаанаа зориулжээ. Тус шүтээнийг урьд өмнө маш олон бүтээж байсан хэдий ч XXI зуунд анх удаагаа бүтээж байгаа нь энэ гэнэ. Үүнийг бүтээснээр ард олны заяа буян тэгширч, ирээдүй хойчийн хувь заяаг дааж явах нигууртай болохыг шүтээний өмнө үг хэлсэн бүгд дурьдаж байлаа. Боловсрох хортойг ухааруулсан тэргүүн хамбын ар талд шинэ цагийн төрийн өндөрлөгүүд тухалсан шүтээн залах ёслолын ажиллагаа сүсэгтэн олны мухар сүсгээр сайхан болж өнгөрлөө. Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд шашин, төрийн үйл ажиллагааг тусдаа байх ёстой гэсэн заалт бийг сүсэгтэн олон маань даанч анзаарсангүй. Төрийн өндөрлөгүүд маань ч ийм хууль баталснаа мартав бололтой. Юутай ч их дүйчин өдрөөр Очирваань шүтээнээ залж амжив.

С.Ууганбаяр

дугаар 112/2399/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button