Охин нохой шударга бас итгэлтэй

Нийслэлчүүдийн 50-60 хувь нь гэртээ нохой тэжээдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Бид энэ удаа Амьтаны ертөнц буландаа найман жил нохой тэжээж, энэ төрлийн бизнесийг эрхэлж буй М.Дунгаамааг урьж оролцууллаа.

-Дэлхийд хэчнээн төрлийн нохой байдаг бол?

-Нохой тэжээдэг болохоор сонирхож байсан шүү. Дэлхийд 500 гаруй төрлийн нохой байдаг юм билээ.

-Тэгвэл Монголд хэдэн төрлийн нохой байдаг вэ?

-60 гаруй үүлдрийн, 46 мянган нохой бий гэлцдэг. Бас багагүй тоо шүү. Хүмүүс сүүлийн үед нохой их сонирхдог болсон.

-Монголд байгаа олон үүлдрийн нохойг хаанаас авчирдаг юм бэ?

-Орос, Хятад гээд гадаад орнуудаас авчирдаг. Манайд нохойны төрөлжсөн дэлгүүр ч байдаг.

-Та өөр ямар амьтан сонирхдог вэ?

– Манайх муур тэжээдэг. Нохой, муур хоёр тэжээдэг болохоор зарим хүн их гайхдаг. Хоёр биендээ дасчихсан болохоор тэд маань их эвтэй байдаг юм.

-Хэдэн төрлийн хэчнээн муур байдаг вэ?

– Манайд муур цөөхөн, 5-6 төрлийн муур байдаг. Харьцангуй цэвэр амьтан. Өвчлөх магадлал багатай

-Өвдвөл эмчилгээ хийлгэдэг үү?

-Тэгэлгүй яахав, Муур, нохойгоо бид байнга эмнэлэгт үзүүлж, өвдсөн тохиолдолд нь тохирсон эмчилгээг нь хийлгэдэг

-Нохой өвчиллөө гэхэд тэр нь хүнд халдварлах уу?

-Галзуугийн вирус тээж байгаа тохиолдолд хүнд халдаах магадлалтай. Тиймээс вирусын эсрэг вакцинцжуулалтад байнга хамруулах хэрэгтэй.

-Өвчний вирус нь аль улиралд илүү идэвхиждэг вэ?

-Голдуу хүйтний улиралд вирус идэвхижнэ л дээ.

НОХОЙ АВАХ БОЛ ГЭРЧИЛГЭЭГ НЬ ҮЗ

Дэлхийд янз бүрийн үүлдрийн, олон төрлийн нохой бий. Тиймээс зөв сонголт хийх нь хамгийн хэцүү. Гэсэн ч хүмүүс гэрийн тэжээмэл нохой авахыг илүүд үздэг. Тэдний олонхи нь өвдөг дээр толгойгоо тавин эрхэлж, хуван нүдээрээ салгалгүй ширтэх Ирландын сеттера, зэрлэг байдлаасаа салж амжаагүй чонын гаралтай нохой, үнэнч зантай боксер, жинхэнэ мөрдөгч немц овчарка, хөдөлгөөн ихтэй фокстерьерийг сонирхдог. Харин зарим нь зүгээр л таалагдсанаа авч сонголтоо хийдэг. Нохой тэжээх гэж байгаа бол та сайн судлах хэрэгтэй. Таны авсан гөлөг гэр бүлийн чинь нэг гишүүн болох учраас тэр. Гэртээ удаан хугацаагаар түгжээд явахад шээж баах, уйтгарлахаас эхлээд гэр доторхи элдэв зүйлээр оролдож, урж тасдан унагаж хагалах гээд ноход таагүй ааш гаргах нь олонтаа. Үүнээс үүдэн гэр бүлийнхний дунд маргаан үүсэх явдал цөөнгүй, Тиймээс дуулгавартай, тэсвэр хатуужилтай, итгэл хүлээх сайн нохой сонгоорой. Хүмүүс гөлөг авахдаа ихэвчлэн цаг агаарын тааламжтай үеийг харгалзан хаврын сүүл, зуны эхэн сарыг илүүд үздэг. Гэхдээ энэ тийм ч чухал биш. Хэрэв та гөлөг авах гэж байгаа бол дараах зүйлсийг мэдэхэд илүүдэхгүй. Үүлдрийн нохой бүp стандарттай бөгөөд түүндээ галбир, гэрэл зураг, хэв шинж бичигдсэн гэрчилгээтэй байдаг. Иймээс тухайн нохойн стандартыг заавал үзэх хэрэгтэй. Худалдан авах гэж буй гөлөгнийхөө нэн тэргүүнд харах зүйл нь гөлөгний тань эцэг. Түүнд удмын бичиг байгаа эсэх, хэрэв байгаа бол таны гэр бүлийн гишүүн болох гэж буй нохойн өнгө зүс, биеийн харьцаа, сүүлний хэлбэр тавилт, зан төрх, ааш авир шүдний зуулт бүхнийг харах хэрэгтэй. Эрүүл нохойн хоншоор чийгтэй, хүйтэн сэргэлэн цовоо байдаг бол өвчтэй нохойн хоншоор хуурай, халуун хоолонд дуршилгүй, хөдөлгөөн удаан, нүд нь нуухтсан байна. Хэрэв танд эцэг, эх нь таалагдахгүй бол заавал түүнээс гөлөг авах шаардлагагүй Танд сэтгэл хангалуун сонголт юу юунаас ч илүү чухал. Ер нь хамгийн шударга, итгэлтэй нь охин нохой байдаг. Эр нохойг бодвол ухаалаг, эзэндээ итгэлтэй, авхаалжтай байдаг.

ГӨЛГИЙГ ДОЛООН CAP ХҮРТЭЛ НЬ ХОЁР ЦАГИЙН ЗАЙТАЙ ХООЛЛОДОГ

Хэрэв та гөлөг тэжээхээр шийдсэн бол хамгийн түрүүнд хоололтод нь анхаарлаа хандуулаарай. Бяцхан гөлөгийг зөв хооллох нь эрүүл чийрэг, сэргэлэн цовоо, сайн нохойтой болохын эхлэл юм. Дөнгөж төрсөн гөлгийг эхийнх нь сүүгээр бойжуулж, сарын дараа бор хоолонд оруулах нь тохиромжтой. Харин энэ үед нь сүү, тараг, бантан, каш, хярам зэргийг-50-100 граммаар, 2-3 цагийн зайтай өгөх хэрэгтэй. Цагийн хуваарийг. алдагдуулахгүй байх нь хамгийн чухал. Учир нь ойр ойрхон хооллох нь гөлөгний биед шингэцтэй байдаг. Мөн амьтны гаралтай өөх тос, давс ихтэй хоол өгч болохгүй. Гөлөгний ходоодонд өнгөр тогтоогүй байдаг учраас ходоодыг нь хямруулдаг. Нөгөөтэйгүүр, бяцхан гөлгийг анхнаас нь дэглэмтэй сургах хэрэгтэй. Тэд хоол идсэнийхээ дараа л бие дасдаг.

Энэ үед нь тусгай шингээгч элсэн дээр, эсвэл давхарлаж дэвссэн сонин дээр бие засуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэд замбараагүйтэж эхэлдэг. Харин эхнээс нь дэглэмтэй сургачихвал дараа нь үнэрлээд л тухайн газраа бие засч хэвшдэг. Нялх гөлгийг усанд оруулах гэж яарсны хэрэггүй. Амархан сульдаж, үс нь ноолордог тул 14 хоногт нэг удаа тохирсон ваннд зориулалтын шампуниар угаа. Харин уснаас гаргасны дараа хуурай болтол нь арчиж, сэнсээр хатаахгүй бол , хатгалгаа авч болзошгүй. Мөн шимэгч нянгаас цэвэрлэх зорилгоор улирал бүр туулгах, гурван сартайгаас нь эхлэн вакцинд хамруулах шаардлагатай. Өлсч, даарах буюу өөрт тааламжгүй байхдаа тэр гасалж гийнадаг. Энэ үед нь та хэвтрийг засаж, хооллох хэрэгтэй юм шүү.

Б.Энхтуул

Дугаар 120/2880/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button