Шинэ жилээр тагтан дээр минь ганцхан хөх бух ирсэн

ухаа дунхай гээд нэрийг нь сонсч, нэг удаа ч харж байгаагүй шувуудын танин мэдэхүйн ач холбогдолтой товч намтар орж. Тухайн шувууны ямар өнгө зүстэйгээс эхлээд өндөр, нам, биеийн жин хүртэл бүгдийг нь багтаажээ. Шувуудыг хооллож, амарч байхад нь гээд бүх төрлийн мэдээллийг зургийн тайлбарынх нь дэргэд тавьсан байна.
Үзэсгэлэнгийн эзэн Х.Түмэндэлгэр Говийн гурван тэмээ жуулчны баазын захирал юм байна. Өмнөговь аймгийн, өдгөө устаж үгүй болсон Улаан нуурын хөвөөнд өссөн тэрбээр багаасаа амьтан тэр дундаа шувуу сонирхон судалж эхэлжээ. Үүнд нь ч түүний дунд сургуулийн багш бүдүүн хэмээх Чимэд нөлөөлсөн гэдэг. Багш маань гоёог хүрзээр биш модон шороор ухдаг юм, хугалж тасалж болохгүй, ухаж дуусаад уурхайг заавал буцааж хийж бай гэдэг сэн. Энэ бүхэн миний тархинд суулгасан экологийн боловсрол байж хэмээн Х.Түмэндэлгэр өгүүлсэн.
Тиймээс ч хүүхдийн шанин мэдэхүйд зориулж Байгальд эвсэг багачуудын холбоо-г байгуулжээ. Үзэсгэлэндээ тэрбээр шувуудын зурагтай даавуун уут дэлгэсэн нь анхаарал татаж байв. Хэдэн зуун жил байгальд шингэхгүй экологид сөрөг нөлөө учруулдаг гялгар уутнаас татгалзаасай гэж хүссэндээ тэр энэхүү даавуун уутыг хийлгэжээ. Дээр нь Намайг Ангир гэдэг. Зарим хүмүүс намайг лам шувуу гэх нь бий. Би улаан шаргал өнгөтэй учраас тэр байх л даа. Бид усны шувуудаар хамгийн түрүүн дөрөвдүгээр сарын эхээр эх нутагтаа эргэж ирдэг… гэж бичжээ. Түүнтэй анхны бие даасан үзэсгэлзнгийнх талаар ярилцлаа.
Шувууд нүүгээд ирчихсэн юм шиг л санагдаж байна. Та хэдийнээс энэ судалгааг хийж эхэлсэн бэ?
Багаасаа сонирхож ирсэн ч сүүлийн дөрвөн жил гэрэл зургийг нь авч эхэлсэн. Хүмүүс хүрээлэн буй байгалиа мэдье гэсэн ч мэдээлэл алга. 1965 оноос шувууны талаар хоёрхон л ном гарсан байна шүү дээ. Тиймээс эргэн тойрондоо ямар шувууд амьдарч байна вэ гэдгийг мэдээсэй гэж хүссэн. Монголд нийт 400 гаруй шувууд бий. Түүнээс энэ үзэсгэлэндээ 70-аадыг орууллаа. Хэдэн жилийн өмнө шувуу судалж байгаа талаараа шувуу судлаач А.Болд гуайд хэлэхэд За чи шувуу судлах гэж байгаа бол мод ургамал тариарай гэсэн юм. Ингээд Өмнөговь дахь жуулчны баазаа тойруулаад дөрвөн төрлийн мод тарьж эхэлсэн. Үнэхээр ч тэр бут сөөгийг дагаад бүх төрлийн шувууд ирчихсэн.
Монголд зөвхөн шувуу үзэхээр ирдэг жуулчин байдаг гэж сонссон?
-Байлгүй яахав. Ийм хүмүүс 7-10 хүний бүрэлдэхүүнтэй нэг групп болж ирдэг юм. Тухайлбал Америк, Австралиас ирнэ.1997 онд гэхэд Германчууд Доронто гээд Монголд бүртгэгдэж байгаагүй шувууг тэмдэглэж байсан.
-Энэ хөдөлгөөнтэй амьтдын зургийг авах хамгийн хэцүү байх аа?
-Тэгэлгүй яахав. Нэг шувууны зургийг авах гэж бүтэн өдөр зарцуулаад ганц кадр авч чадаагүй тохиолдол бий. Ялангуяа Бүхт дуучийн зураг авахад маш хэцүү байсан. Хэзээ ирэхийг нь хүлээгээд л. Ер нь маш хурдан үргэдэг шувуу л даа.
-Зургийг авах гээд чадаагүй амьтан бий юу?
-Хойлог, Жороо тоодог хоёрын зургийг авах гээд чадаагүй л явна. Маш сонор сэргэгээс гадна ховордсон амьтад л даа.
-Хүмүүс ээ, бидэнд амьдрах орчин үлдээгээч гэсэн зурвас зураг бүхний дэргэд байна. Үүгээрээ юу хэлэхийг хүссэн юм бол?
-Дээр үед шувууны өндгөнд сүүдрээ тусгаж болдоггүй юм, хүү минь. Эх нь голчихдог юм гэнэ лээ гэдэг байсан. Үүнийг сонсоод амьтны муухай үр, шувуудын дэгдээхэйг харахаас, сүүдэр тусгачихаас айдаг байж билээ. Энэ бол шувууд, ан амьтдыг хайрлаж ирсэн монгол ухаан шүү дээ.Түүнээс биш сүүдэр тусаад голох нь юу л бол. Гэтэл одоо хүмүүс байгаль эхдээ хайр гамгүй хандаж эко системыг эвдэж байна. Бид баярлаж цэнгэхдээ хүртэл тэднийг хайрлах ёстой юм. Ялангуяа шинэ жилээр салютыг маш их хэрэглэдэг. Гэтэл үр дагаварт нь хэчнээн шувуу үхдэгийг мэддэггүй. Шувууд тэр их нүргээнтэй дуунд 30- 40 минут цочин нисэхэд бахардаад үхчихдэг. Би тагган дээрээ өглөө болгон шувуудад зориулж идэх юм тавьдаг юм. Энэ жилийн эхний өглөө зургаан хөх бухаас ганцхан нь үлдсэн байсан.
-Шувууны талаар мэдлэгтэй хүмүүс ховордсон юм шиг санагддаг?
-Үнэхээр ч энэ талын мэдлэг холджээ. Жижиг бол болжмор, том бол бүргэд тас хэмээнэ. Гэтэл гадныхан маш их сонирхон судалдаг. Тэр нь бараг бие даасан соёл болдог юм билээ. Дуурь үздэг гэдэг шиг ялангуяа эмэгтэй хүн шувуу мэддэг бол хүндэтгэх тухайн хүний ойлголт өөр болох жишээтэй. Цаашид хүүхдийн сурах бичигт энэ талаар дэлгэрэнгүй оруулах хэрэгтэй. Австралид гэхэд бүх хүүхдэд эргэн тойронд байгаа шувуудаа нэрлэж чаддаг юм билээ. Гэтэл манай хүүхдүүд юу л бол. Бас Аяпал жуулчлалын салбарт зүтгэж байгаа хүний хувьд хөтөч нар энэ талаар мэдлэг сайтай байгаасай гэж боддог. Нэг үеэ бодвол хэлтэй хүмүүс олон болжээ. Одоо төрөлжсөн хөтөчтэй болмоор байна.
-Та өөрөө шувуу тэжээдэг үү?
-Багадаа бүх төрлийн шувууг тэжээх гэж оролдож байсан. Урхидах, чавхдах гээд төрөл бүрийн арга хэрэглэнэ. Тэднийгээ чанасан гоймон, энэ тэрээр хооллож байсан. Ер нь зэрлэг байгальдаа байсан шувуу хүнд дасах нь ховор. Торны шувууд бол өөр л дөө. Торноос гараад амьдарч чаддаггүй, Хэдэн жилийн өмнө хүүхдүүддээ тоть авч өгч байсан. Байнга үгэлж байдаг болохоор тэжээхэд хэцүү юм билээ.
-Ингэхэд хотод хэдэн төрлийн шувуу байна вэ?
-Хуруу дарам цөөхөн шүү дээ. Хэрээ, шаазгай, хөх бух, тагтаа, улаан хошуут гээд зургаахан төрлийн шувуутай. Гэтэл гадаадад эдлэн газартай айлын хашаанд 30-40 төрлийн шувуу нисч явна.
Ц.Цэрэн
Дугаар 102 /9658/