Олимпийн наадам болохдоо л болно

Үүгээр ч барахгүй ОХУ-ын Залуучуудын үнэн сонинд Газар хөдлөлтөөс болж Хятад улс олимпийн наадмаа алдах болно гэх нийтлэл бичсэн байна. Үүнээс гадна Хятад улсын зарим нэгэн хэвлэл, мэдээллийнхэн олимпийн наадам зохион байгуулах эсэхэд эргэлзээтэй мэдээлэл өгч байна гэжээ. Тиймээс Олон улсын олимпийн хороо энэ талаар үнэн зөв мэдээлэл хийхээс аргагүй бөгөөд Бээжингийн олимпийн наадмын зохион байгуулах хорооны мэргэжилтэн Жан Чин Ворлд Таймс сонинд ярилцлага өгөхдөө Хятад улс олимпийн наадмыг маш сайхан зохион байгуулна.
Тэгэхдээ энэ удаагийн газар хөдлөлт нь дэлхий нийтэд Хятад хүмүүсийн эр зориг хүч чадлыг харуулах бөгөөд хятадчуудыг зоригжуулж байна гэсэн байна.