Боксчид дараагийн тэмцээндээ мордлоо

Олон улсын боксчид энэ тэмцээн дээр бяр хүчээ сорьсны дээр манай тамирчид зургаан медаль өвөртлөөд байна, Үүнээс 54 кг-ын жинд Э.Бадар-Ууган мөнгөн медаль хүртсэн бол 57 кг-ын жинд З.Энхзориг алтан медалийн эзэн болжээ. Харин Отгонбаяр, Отгондалай, Бат-Очир нар тус тус хүрэл медаль хүртэж амжилт дүүрэн явж байна Харин тэд тэмцээн дууссан ч эх орондоо зургадугаар сарын хоёрны өдөр хүртэл ирэх төлөвлөгөөгүй байна. Учир нь энэ сарын 24-30-ны хооронд Тайвань улсад зохион байгуулагдах дэлхийн боксын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит боксын тэмцээнд оролцох бөгөөд тэнд очоод дөрвөн өдрийн бэлтгэлд гараад тэмцээндээ оролцох юм байна. Уг тэмцээнд Бээжингийн олимпийн наадамд оролцох эрхээ авсан бүх тамирчид оролцох болохоор олон улсын багш дасгалжуулагчдын үзэж байгаагаар энэ тэмцээнд амжилттай оролцсон боксчид олимпийн наадамд эхний байрт орох магадлалтай гэсэн таамаг дэвшүүлж байна.
Г.Уянга
дугаар 12/2399/