Хэнтийнхэн хуурын эгшгээр нутгаа магтав

Харин өчигдөр Хэнтий нутгийн багачууд чавхдаст морин хуураараа нутгаа магтан дууллаа. СТӨ-нд болсон уг тоглолтод тус нутгийн, бизнес, улс төрийн салбарт од болон гийж яваа хүмүүс нь хүрэлцэн иржээ. Хуурчид нутгийнхаа ерөөл магтаал болон, энэ нутгаар овоглодог уран бүтээлчдийн бүтээлийг толилуулсан юм. Мөн төрийн хошой шагналт, ардын жүжигчин Н.Жанцанноров, Б.Шарав нарын зохиолыг эгшиглүүлсэн. Хэнтий нутгаас Хөгжим бүжгийн коллежийн сурагчид, Соёлын дээд сургуулийн оюутнууд бусдыгаа манлайлж байгаа бололтой. Морин хуурын улсын уралдааны аварга Б.Амармэнд өнөөдер улсын филармонид тайлан тоглолтоо хийх гэж байна. Тэрээр хуураар дэлхийн сонгодог аязыг эгшиглүүлэх аж.
Б.Болор
Дугаар 99/418/