Да.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Данзангийн Нямаа Сэтгэл гижигдэж, зүрх догдлуулсан бүсгүй болгонд зориулж шүлэг тэрлэдэг байлаа

-Миний ханийг Мягмарын Печоска гэдэг. Их содон нэртэй сайхан бүсгүй бий. Одоо АУИС-ийн дэргэдэх Эрхэс гэдэг поликлиникийн зохион байгуулагч, менежерээр ажилладаг. Манайх охин хүү хоёртой. Эхнэр бид хоёр саяхан өвөө эмээ болсон. Миний анхны ном 1983 онд Алс цагийн аяс нэртэйгээр хэвлэлтэнд шилжсэн юм. Тэр үед би эхнэртэйгээ танилцаад, шинэхэн хосууд хуримаа хийчихсэн байсан. Жинхэнэ гал хайр дурлалдаа шатаж явсан үе гэхүү дээ. Анхныхаа номонд эхнэртээ зориулж Хайрын шүлэг гэдэг шүлэг бичээд М.Печоскадаа зориулав гэж номондоо оруулахаар болов. Тэгсэн главлет гайхаад энэ ямар учиртай нэр вэ. Энэ нэрээ хасвал яасан юм. Монгол найрагчийн номонд баймгүй нэр байна. Шүлгээ гэргийдээ гэж бичээд тавьчихвал яасан юм гэхээр нь би Болохгүй бол тэгэхээс гэж хэлсэн. Орой гэртээ очоод Ханиа чамд зориулсан шүлгийг гэргийдээ гэж бичээд гаргая гэнэ. Чиний нэрийг шүлгийн номонд байхад монгол биш, учир нь ойлгогдохгүй нэр байна гэнэ гэсэн чинь эхнэр маань уйлаад Юу гэсэн үг вэ? миний нэр юм чинь, миний нэрийг номондоо оруулахүй юм уу гээд гоморхоод. Бид хоёр суугаад удаагүй залуу ч байсан. Тэгээд ер нь хүний нэр яагаад номонд орж болдоггүй юм Энэ манай эхнэрийн нэр орос нэртэй жинхэнэ монгол бүсгүй гэж хэлж анхныхаа номонд М.Печоскадаа гэсэн хайрын шүлгээ оруулж бид хоёр их хөөрч догдолж байлаа. Түүнээс хойш эхнэртээ зориулж олон шүлэг бичсэн. Бүсгүй хүн яруу найрагч биднийг хөглөж өгч байдаг шүү дээ. Миний хань ч гэсэн миний онгодыг хөглөж өгч олон сайхан хайрын шүлгийг бичихэд хүргэсэн.

-Анх эхнэртэйгээ яаж танилцаж байв?

-Анх бид хоёр онгоцны буудал дээр танилцаж байсан. Бороо ихтэй өдөр байсан болохоор онгоц нь саатаад. Миний хүлээсэн онгоц ирэхгүй, түүний явуулах хүний онгоц нь нисэхгүй хүлээж сууж байгаад онгоц буудлын танхимд харсан бүсгүй л дээ. Үнэхээр нүд булааж, сэтгэл догдлуулсан, сайхан зэгзгэр биетэй, монгол сайхан төрхтэй царайлаг охин байсан. Одоо санахад хойгуур урдуур нь явж хүнтэй явна уу үгүй юу гэж их шинжсэн. Тэгээд би их том зориг гарган хоолонд орох гээд очерлоод зогсоход нь нь ард нь очиж яриа өдөн анх танилцаж байсан. Би утсаа өгөөд эхнэр маань нэрээ хэлсэн чинь нэрийг нь тогтоодоггүй. Ямар хачин нэртэй юм бэ гэж бодоод л явсан. Тэгсэн 3 хоногийн дараа эхнэр маань над руу залгаж Чи нэг хүрээд ирэхгүй юу гэхээр нь дуун дээр л утсаа тавиад гүйгээд очсон. Түүнээс хойш дотносож гэр бүл болж байлаа. Хоёулаа айлын том, дүү нар маань бүгд л манайхаар дамжиж сургууль соёл төгссөн дөө.

-Яруу найрагчид их дурламтгай байдаг гэдэг. Эхнэрээсээ өөр бүсгүйд сэтгэл алдарч шүлэг зориулж байсан уу?

-Яруу найрагч хүн шинэ мэдрэмж, ямар нэгэн тодорхой учрал, анзаарал, сэтгэл хөдлөл шаналал, уй гунигаас л болж шүлэг тэрлэдэг. Шүлэг зохиол нэг талаар амьдралаас хол ондоо зүйл шүү дээ. Манай яруу найрагч О.Дашбалбарын нэг шүлэгт байдаг ш дээ. Хайрласан бүсгүй минь одноос олон гээд, тэр нэг талаар маш үнэн үг нөгөө талаар огт боломжгүй үнэнээр нь хөөгөөд явбал утга учиргүй үйл болно. Бүсгүй болгонд зүрх сэтгэлээ өгөөд амьдрал ахуйгаа үрээд явна гэж байхгүй. Гэхдээ сайхан бүсгүй, сайхан охид хараад зүрх сэтгэл догдлоод бичсэн шүлэг зөндөө бий. Миний шүлгийн ихэнх нь хайр дурлал, сэтгэлийн, уянгын шүлгүүд байгаа. Зүгээр л өглөө босоод ширээгээ тохойлдож суугаад шүлэг бичнэ гэж байхгүй ш дээ. Миний шүлгээс уй гуниг, харуусал зовнол харагдахгүй шүү.

-Амьдралаа би чамд хайртай гэж Бүрнээбаярын дуулж олны хүртээл болгосон дуу хүмүүст их хүрсэн?

-Уран бүтээлийн маань чиг хандлагыг тодорхойлсон, уриа дуудлага болсон үг бол яах аргагүй Амьдралаа би чамд хайртай дуу л даа. Амьдралаа би чамд хайртай гэж ямар нэгэн байдлаар зүрх сэтгэлээсээ цэлмэг дотоод урсгалаасаа хэлнэ эсвэл хашхирна эсвэл шивнэнэ гэдэг яруу найрагчийн гол дотоод аясыг нь тодорхойлж байгаа хэрэг. Зохиол бүтээл бичсэн түүхийг бодоход их хэцүү юм шиг байгаа юм. Яаж төрсөн, яаж бичсэнийг зарим үед зохиогч өөрөө нь анзаарч мэдэхгүй байх явдал байдаг. Энэ дууны шүлэг бол миний зүрх сэтгэлд өөрөө бий болж, өсч бойжиж явсан шүлэг. Ааваасаа бага залуудаа хагацсан, аавынхаа газар дээр очиход харсан цэцэг, дүү нар маань надаас, хорвоогоос буцсан тэр агшин, охин маань шинээр төрөх, эхнэр авах гээд жаргал зовлон, баяр хөөр холилдсон агшин болгонд дууны шүлэг дотор төрж байсан. Уран бүтээл гэдэг өөрийн мэдэлгүй хүний дотоод оюун ухаан зүрх сэтгэлд боловсорч төлжиж байдаг. Модод нэг өглөө л гөлөглөчихсөн, цэцэг нэг л өдөр дэлбээгээ нээдэг шиг уран бүтээл ч гэсэн адил хүний зүрх сэтгэл дотор байж байгаад гардаг юм уу гэж би боддог. Сайхан бүсгүйд бичсэн хайрын шүлэг бол түүнээс өмнө миний дотор бүрэлдсэн сайхны тухай, бүсгүйн, гоо сайхны тухай бодомжууд бий болдог. Тэгээд жинхэнэ сайхан бүсгүйг хараад, сайхан бие галбир, уянгын төрхийг хараад би гэнэт сэрж байна. Намайг сэрэхэд зүрх сэтгэлд бий болж байсан сайхны тухай бодомжууд тэсэрч дэлбэрч шүлэг болдог.

-Айлын том багадаа ааваасаа хагацсан гэхээр гэртээ аав, ахын үүргийг гүйцэтгэдэг байсан байх?

-Миний аав намайг оюутан болсон жил энэ орчлонгоос буцсан. Айлын том гэдэг бол илүү их үүрэг харицлагатай байдаг.Байх ч ёстой юм шиг байгаа юм. Оюун ухаан нь мундгаас бус ерөөсөө л амьдралаасаа өгсөн, оноосон хувь заяа нь. Ямар ч айлын том хүүхдүүд заавал дүү нарынхаа төлөө хариуцлага ачаа үүрдэг тэр л жам ёсныхоо дагуу дүү нарынхаа төлөө л явж өдий хүрсэн. Би 6 дүүтэй байсан. Одоо дөрвөн дүүтэй. Миний удаах дүү Замын-Үүдэд байдаг. Хоёр эмэгтэй дүү маань Баянхонгорт, хамгийн бага дүү маань МУБИС-ийн тэнхимийн эрхлэгч хийж байгаа доктор залуу бий.

-Сүүлийн үед дууны шүлгүүд хоорондоо хэтэрхий ижил болоод байна гэх шүүмжлэл бий болоод байна. Таны бодлоор Ер нь дууны шүлэг захиалгаар бичүүлдэг үү хэр өндөр үнэтэй бичдэг вэ?

-Дууны яруу найраг, шүлгээс илүү нандин илүү эрхэмсэг, үнэний тухаи өчдөг учиртай. Хөгжмийн зохиолчид хэлдэг ш дээ сайн шүлгээс л сайхан аялгуу төрдөг гэж. Харамсалтай нь сүүлийн үеийн дууны шүлгүүд хоорондоо их адилхан, уянгын болоод ухаарлын, эгээрэл, үнэний сэжүүр шижим багатай. Магтаалын хийсвэр өнгө аястай л болсон байна. Манай ардын дуунууд ямар их үнэн үгтэй байдаг билээ.

Дан дээлтэй гарсан юмсан

Даараа болов уу яагаа бол

Даанч намайгаа зовоосон юмсан

Жаргаа бол гэж ямар ч их уужуу сайхан сэтгэлтэй хүн юм, ямар их нөмөр нөөлөгтэй сэтгэл тэнд гарч байна. Одооны дуунд тийм юм үнэхээр бага байна дэндүү илэрхий, заримдаа хүний сэтгэл санаа зовмоор ч үгтэй дуу байна байх юм. Намайг эзэмдээч гэх шиг эмэгтэй хүн зүрх сэтгэлээ тэгж илэрхийлэхгүй ш дээ. Тийм л балмад болчихсон байна. Сүүлийн үөийн дуучид нь адилхан дууны аялгуу, үг нь ч ижилхэн нэг л нотон дотор эргэлдэж байна ш дээ. Одоо бүгд л гингэнэж гиюүрсэн байдалтай болж. Одоогоор дууны шүлэг бичээд байх зав олдохгүй юм. Гэхдээ ганц хоёр захиалгын дууны шүлэг бол бичиж байгаа. Ер нь сүүлийн үеийн залуу хамтлаг дуучид маань дууныхаа үгийн сонголтыг маш сайн хийх хэрэгтэй гэж боддог. Хүн үгээр ухаажиж, аяар уярдаг гэдэг ш дээ. Үгнээс болж л дууны мөн чанар тодордог.

-Таныг Болор цом-д оролцож байсныг мэдэхгүй юм. Ер нь орж байсан уу?

-Би Болор цом-д шүлгээ уншиж байгаагүй. Их сайндаа нь ч оролцож байгаагүй юм биш. Уншдаг шүлгийнх нь хэмжээнд миний шүлэг нэгдүгээрт очдоггүй байсан. Хоёрт шүлэг хүнд уншигдах гэж л бичигддэг ш дээ. Сонсож шүлэг дүгнэнэ, дүгнүүлнэ гэдэг үнэндээ өөрөөсгөл ойлголт. Гэхдээ би Болор цом-ыг үгүйсгээд байдаггүй бас талархаж хүлээж авдаггүй. Яахав ийм яруу найргийн баяр байж л байг, хүмүүс жилдээ нэг уулзаад, яруу найрагчдаа тайзнаас нэг харна л биз. Яруу найргийн наадмыг үгүйлж, үгүйсгээд байх хэрэггүй. Сонсох дуртай нь л сонсоно биз. Шүлэг зохиолын тухайд ч эхэн үеийх шигээ чанартай байхаа больчихлоо. Болор цом яруу найргийн наадам гэхээсээ илүү залуу шүлэгчдийн өөрийгөө илэрхийлэх индэр болж. Энэ Болор цом-оор дамжиж уншигчиддаа хүрэх, өөрийгөө илэрхийлж, утга зохиолд гарч ирэх жижигхэн тайз л болж хувирсан гэхэд хилсдэхгүй байх.

-Та МҮОНР-д хэд дэх жилдээ ажиллаж байна. Ямар алба хашиж байгаа вэ?

-Би МҮОНР-д 28 дахь жилдээ ажиллаж байна. Малчин Ургацын далай нэвтрүүлгийг 10-аад жил гардан явуулж, ерөнхий редакторыг нь хийсэн. Одоо Ц.Бавуудорж эрхлэн явуулж байгаа. Би урлаг соёл, уран сайхны редакцын ерөнхий редакторыг нь хийж байна.

-Таныг Баянхонгор аймгийх гэдгийг мэднэ. Нутаг усаараа ойрд явсан уу? Нутгийнхаа зохиолчидтой хэр ойр дотно байдаг вэ?

-Манай нутгийн зохиолчид чинь томчууд шүү дээ. Би Т.Галсан ахынд амьдарч байгаад айл гэр болж байсан. Тэднийд л байдаг байсан. Манай Галсан ахын эхнэр Найгал эгч ёстой бурам шиг ааштай бүсгүй бий. Одоо хүртэл эхнэр бид хоёр очих дуртай. Бид хоёрыг өөдрөг сайн явахаар манайхаас айл гэр болцгоосон залуус сайн сайхан явна овоо ш дээ гээд баярладаг юм. Анх бид хоёр -цагаан машин авчихаад унаад очсон чинь бөөн баяр болж байсан. Пүрэвсүрэн ах миний анхны шүлэг, зохиолуудыг сонинд гаргаж байсан. Манай нутаг бол зохиолчдын хувьд үнэхээр том шүү дээ. Төрийн шагналт Ч.Лхамсүрэн, П.Пүрэвсүрэн, АУЗ Т.Галсан, нэрт яруу найрагч П.Лувсанцэрэн, Н.Сүхбат гээд том зохиолчид манай нутгаас төрөн гарсан. Залуучуудаас Г.Аюурзанаас авахуулаад нутгийнхан зохиолчдоор бахархаж тэдэнтэйгээ их ойр дотно байдаг. Саяхан Пүрэвсүрэн ахынд очиж эргээд сүүлд гаргасан Анар нүдэн хараацай шинэ туужийн номоо өгөөд ирсэн. Биеийнх нь байдал гайгүй байна лээ. Өөрийнхөө номыг хэвлүүлэх гэж хэвлэлтэнд өгчихсөн гээд л хуучилж сууна билээ. Харин би төрж өссөн нутгаараа бахархаж, нутгаасаа гарсан олон сайхан урлаг соёл, бизнесийхэнтэйгээ хамтран ажиллаж тэднийгээ дэмжиж явдаг. Сая би хаврын эхэн сард хэдэн яруу найрагч найзуудынхаа хамт нутагтаа очиж төрсөн буйран дээрээ хөрвөөгөөд хийморио сэргээж хэдэн шүлгийн мөрүүд сэтгэлдээ тээж ирлээ.

-Ярилцсанд баярлалаа

П.Сувдмаа

Дугаар 19/604/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button