Тариаланчид салбарын сайдаа хүлээж гурав хоножээ

Ц.Ганхуяг сайд хаврын тариалалт, үрийн буудай гэхээсээ илүүтэй тойрог руугаа илүү санаа тавих болсон гэнэ.
Тийм ч учраас тэрбээр тусламжаар ирсэн үрийн буудайг тараах ажилд санаа тавиагүйгээс гурван хоногийн турш үрийн буудайгаа авах гэсэн тариаланчид Хөтөлийн даваанд амьдарч байгаа аж. Тариаланчид Тариалан эрхлэхийг дэмжих сангийн харьяа Хөтөл дэхь салбарыг харуулдан ЗИЛ 130 машины кабинд гурван хоногийг үдэж байгаа гэсэн.
Нийтдээ 200-гаад автомашин мөн тооны тариаланчид ийнхүү Хөтөлд амьдрах шахан Хүнс хөдөө аж ахуйн сайдыг харуулдаж, хэзээ ирж үүрэгт ажлаа албан ёсоор хийхийг нь хүлээж байгаа гэсэн.
Учир нь хаврын тариалалт 14 хоногийн дараа бүрэн дуусна. Харин хоногоор биш цагаар ярих хүртлээ тулсан нөхцөлд салбар хариуцсан сайд нь ажлаа хийхгүй байгаад тариаланчид ийнхүү бухимдаж хэвлэлийнхэнд хандах дээрээ тулсан гэнэ.
Х.Халиунаа
Дугаа 097 /770/