Үндэсний соёл амралтын хурээлэн ажиллахгүй нь

Хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг баярын өдөр нь нэг тиймэрхүү өнгөрөх бололтой. Үлгэрийн ертөнцөөр аялж, дуртай тоглоомоороо тоглодог Үндэсний соёл амралтын хүрээлэн ашиглалтад орох яагаа ч үгүй байдаг.
Уг хүрээлэнг засварлах ажлыг чамгүй хэл амтайхан авсан нэгэн компани хуучирч эвдэрсэн тоглоомуудыг нь шинэчлэхээр болсон л гэсэн. Гэтэл хэдэн бут сөөгийг нь сэндийлж, тоглоомыг нь ховхолж хаяснаас өөр зүйл харагдсангүй. Учрыг лавлахад, өч төчнөөн зүйл хийсэн хэмээн тайлагнах. Худалч хүнд, барууны орны алдарт Диснейлэнд шиг л болгоно гэж амласан юмсан. Гэтэл хүүхдүүдийн очих дуртай ганц газар нь ийнхүү балгас болон хувирч. Тиймээс талбай дээр зургаа авахуулах, кино үзэх юмуу аль эсвэл тоглоомын төвүүдэд дугаарлахаас өөр аргагүй болж.
Харамсалтай нь, ихэнх тоглоомын төвүүд дүрэм журмынхаа дагуу ажиллаж чаддаггүй гэвэл хилсдэхгүй. Тавдугаар ангийн сурагч хүү, таван настай хүүхэдтэй зэрэгцээд тоглож байх нь энүүхэнд. Насны ангиллыг тодорхой зааж өгөөгүйгээс балчир үрс нь тоглож чадахгүй байгаад эцэг эхчүүд багагүй гомдоллодог. Хүүхдийн баярт зориулсан тоглолт, арга хэмжээ төдийлөн зохиогдохгүй нь.
Next хамтлагийнхан Сэтгэл буруугүй нэртэй анхны бие даасан тоглолтоо ирэх сарын 2-нд хийх бол, дуучин Ч.Ану маргааш нь ЕБС-ийн шилдэг урагчдад зориулсан гала тоглолтоо сонирхуулах юм байна. Харин АСА циркийн уран бүтээлчид агаарын нислэг, уран гимнастик, цагирагаар наадах зэрэг үзүүлбэрээс бүрдсэн тоглолт зэхэж байгаа сурагтай. Мэдээж хэрэг, нээлтээ хийгээд удалгүй завсарласан Лусын дагина хүүхдийн жүжгээ Улсын Драмын Эрдмийн театрынхан дэлгэх байх.
Дугаар 097 /770/