Шүтээн залах ёслол иргэдийн бухимдлыг барав

Энэхүү үйл ажиллагаанд нийтдээ 200 гаруй лам оролцсон юм. Шүтээнийг залах ёслолын хамгийн хүндтэй зочдын нэг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, их хамба лам, гавж Д.Чойжамц сайн сайхны ерөөл дэвшүүлж, сүсэгтэн олонд зориулан ном уншсаны дараа аймаг, нийслэлийн тугийг хүндэт харуулын цэргүүд шүтээний хоёр талаар залав. Мөн морин хуурын тэмцээний тэргүүн байрын шагналт П.Тэмүүжин тэргүүтэй морин хуурчид хуур хөглөж, уртын дуучид ая дуугаа өргөн, бүжигчид цамын бүжиг бүжлээ.

Үүний дараагаар хамба лам Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав тэргүүтэй лам хуврагууд их шүтээнд Мандал, равнай өргөж, тахилга үйлдэв. Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Баянмөнх, Б.Мөнхбат, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Д.Лувсаншарав, Г.Хайдав, Ж.Цогзолмаа, Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын алдар суутнууд, гадаадын зочид төлөөлөгчид болон орон нутгийнхан оролцсон юм.

Гэхдээ энд нэг зүйлийг дурдах нь зүйтэй байх. Учир нь, энэ арга хэмжээ ямар ч зохион байгуулалтгүй болсон юм. Ер нь бол буяны үйл гэхээсээ илүү шоу болсон гэхэд нэг их хатуудахгүй байх. Монгол бөхийн өргөө 3500 хүний суудалтай. Гэтэл өчигдөр сүсэгтэн олны хөлд дарагдсан Монгол бөхийн өргөөнд бараг л зургаан мянган хүн тэр чигээрээ яваад орчихсон. Үнэр танар гэж авах юм байхгүй. Дотор нь сууж байсан хүмүүс чөлөөтэй ч амьсгалж чадаагүй байх.

Бас болоогүй ээ дотогш ордог хаалга болгон битүү хүнтэй. Нэг нэгнийхээ араас чихэлдээд бөөн хэрүүл. Сүүлдээ бүр ална шулна-даа хүрсэн гээч. Гэхдээ хуран цугласан сүсэгтэн олны олонхи нь настангууд. Гэтэл тэднийг тоож байгаа хүн ч алга. Залуучууд нь дайрч алчих гээд цагдаа нар нь ад үзсээр байв. Дотор битүү хүнтэй байхад Монгол бөхийн өргөөний гадаа ч дүүрэн хүн байсан. Бүгд л дотогш орох арга сүвэгчилнэ. Аргаа барсан цагдаа нар тэднийг нэг эгнээ болгон жагсааж тав арваар нь оруулна.

Гэхдээ орсон нэгнийг зөвхөн хөлсөө урсгасан, амь тэмцсэн хүмүүс л угтаж байв. Ер нь, ингэж ард иргэдийн уур уцаарыг барж байхаар зүгээр суудал заагаад тасалбар тараасан бол ийм зүйл болох ч уу, үгүй ч үү. Хэн мэдлээ.

А.Ану

Дугаар 99/418/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button