Хэнтийн Аудитор эрх мэдлээ ашиглаж . . .

Хэнтий аймгийн ерөнхий аудитор Б.Очирхуяг тус аймгийн аудитын байгууллагыг удирдаж ажиллаж байгаа хүн гэхэд өөрөө ёсзүйн дүрмээ зөрчдөг, түүнийг нь Монгол улсын ерөнхий аудитор Л. Жавзмаа өмгөөлж суудаг гэнэ.
Хэнтий аймгийн удирдлагууд 2004 оноос хойш хамтран ажиллахдаа түүний төрд зүтгэсэн он жил, нас намбыг хүндлэн, албандаа унаж байсан УАЗ-469 машинаа өөртөө хямд үнээр худалдан авах хүсэлтийг нь биелүүлж, улмаар аудитын газарт ЛАНД-80 машиныг балансаас балансад шилжүүлэн өгчээ.
Аймаг орон нутгийнхаа хөгжил, ард иргэдийнхээ амжиргааны төлөө хамтдаа хөгжүүлэх талаар удирдлагууд нь хөдөө хөхөрч гадаа гандаж нутгаа чамгүй хөгжүүлэхээр зүтгэж яваа зүтгэл, бүтээн байгуулалтыг дандаа үгүйсгэж ар хударгаар нь улыг нь шагайж, шалгуулж бөгсийг нь ухаж явдаг хүн аудитор Б.Очирхуяг хэмээх этгээд гэнэ.
Нүдний өмнө ил хөгжиж байгаа энэ сайхан бүтээн байгуулалтыг эсэргүүцэх нь бүү хэл дэмжиж байгаа ард түмнийхээ сэтгэл рүү ус цацаж, итгэл сэтгэлийг хөсөрдүүлэх шаардлага төрийн албан хаагч, төвийг сахихагч аудитор хүнд байх шаардлага, эрх, ёс зүй гэж баймааргүй юм.
Гэтэл тусыг усаар гэгчээр тэрээр аймгийн ИТХ-ын хуралдаанд тавих илтгэлээ улстөрийн өнгө аястай, Засаг дарга С.Жаргалыг унагах зорилготой бэлтгэж, МАХН-аас сонгогдсон төлөөлөгчид хувилан тараачихаад, өөрөө илтгэхээс айж, өөр нэгэн ажилтандаа даатган зугтсан байна.
2008 онд хийсэн аудитын дүгнэлтээ Авилгатай Тэмцэх Газарт өгч, аймгийн дарга, ИТХТ-ийн дарга нараа шалгуулж байгаа нь түүний хүний мөсөөр ямар хүн бэ гэдгийг харууллаа.
Өөрөө бол төрийн хууль тогтоомжийг тайлбарлан биеэ өмгөөлөхдөө гаргууд сайн бөгөөд МАХН-аас хараат байгаагаа, улстөрийн хувьд төвийг сахиж чадахгүйгээ өөрөө ч мэдрэхээ байсан бололтой.
Б.Очирхуяг нь тэтгэвэрт гарах насандаа хүрч, зарим асуудалд дээр улстөржсөн тул цаашид хамтран ажиллахгүй гэдгээ тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид Монгол улсын ерөнхий аудитор Л.Жавзмаад удаа дараа мэдэгдсэн боловч ус балгасан мэт дуугүй, огт хариу өгөхгүй 2 жил болж байна.
Энэ бүх байдал нь зүгээр ажиллаж хөдөлмөрлөж байгаа хамт олонд садаа хийж хөгжилд чөдөр тушаа болж байгаа иймэрхүү хүмүүсээс болж улс орны хөгжил арагш чангаагдаж байгаа нь үнэхээрийн харамсалтай.