Сүр хүчний сүсэг бишрэл очирваани заларлаа

Энэ бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн Буддын шашинтны төлөөллүүдиин гол үзэл санаа. Будда, христ, лал зэрэг нь үзэл бодол, үнэлэмж өөр ч хүнийг хүн төрхөөр нь байлгах хүсэл зоригт үзүүрүүд нь зангилагддаг ажээ. Чухам иймээс төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлдэг ёс жаяг хүний эрхийг дээдэлсэн ардчилсан орнуудын Үндсэн хуульд бичигдсэн байдаг. Буддистуудын хувьд өчигдөр онцгой өдөр байв. Зуны тэргүүн сарын шинийн 15. Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн (бурхан болсон) үйл явдлууд давхацсан өдөр гэнэ. Мөн Энэтхэгийн их багш Бакула Ренбүүчи мэндэлжээ. Энэ бүх ойг тохиолдуулан Өдгөө цагийн Монголын бурханы шашин, хөгжил ба хэтийн төлөв онол практикийн бага хурлыг Соёлын төв өргөөнд өчигдөр зохион байгууллаа.

Бурхан багшийн дүрийг хоймроо залсан танхимд Энэтхэг, Хятад, Тайвань, Орос, Япон, Америк, Англи зэрэг орноос ирсэн 40 гаруй төлөөлөгчөөс гадна манай орны лам хуврагууд цуглаж их танхимын улаан сандлыг орхимжтойгоо хослуулан хуралдсан юм. Ерөнхийлөгч Н. Энхбаяр, УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, хотын мэр Т.Билигт нар энэ үйл ажиллагаанд оролцож үг хэлсэн. Хуралдааны эхэнд Жагарын орны их багш Бакула Ренбүүчигийн тухай баримтад киног зочдод сонирхуулав. Бакула Ринбүүчи нь 1917 онд төрсөн бөгөөд буддын шашны их багш, парламентын гишүүн, элчин сайдаар олон жил ажилласан улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байжээ. Түүнийг Монголд онцгой элэгтэй хүн байсан тухай хүн бүр дурсаж байна. Хэлмэгдүүлэлтийн шуурганд бүрэн сүйрсэн сүм, дуганыг нөхөн сэргээх, Монгол-Энэтхэг хоёр орны найрамдалт харилцаанд Бакула Ринбүүчигийн оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй хэмээж байгаа юм. Тэрбээр Монголд ажиллаж байсан үеэ Нар галд нөхөрлөж, cap усанд ижилссэн-тэй адил хувь тохиол гэж үздэг байжээ.

Бакула багшийн үүсгэн байгуулсан Бэтүб хийд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хийдийнхэн олон улсын бага хурлын зохион байгуулагч нь аж. Монголчууд түүнд зориулж дуу хүртэл бүтээжээ. Г.Эрдэнэтунгалагийн дуулсан Бакула багш дууны клип энэ өдөр олонд хүрсэн юм. Бага хурлын жишгээр элдэв асуудал, шийдвэрийн тухай энд онцлон ярьсангүй. Шашин хоорондын мөргөлдөөн, мухар сүсэг, лам хуврагуудад учирдаг бэрхшээл, зовлонгийн тухай ч дурссангүй. Буддын, бурхны уламжлалт шашин Монголд амжилттай сэргэн хөгжиж, цаашид иргэдийн зөв, шударга амьдралд нөлөөгөө үзүүлсээр байх төлөвийг орон орноос ирсэн өндөр, дээд зиндааны хуврага, лам нар айлтгасан юм. Өөдрөг сэтгэлээр сэтгэж өчигдөр үйлдсэн буян мянга, түм, живаа дахин арвиждаг гэсэн.

Мөн энэ өдөр Соёлын төвд хоёр цаг илүү саатсан буддистууд Монгол бөхийн өргөөнд морилж сүр хүчний билэгдэл Очирваани бурханийг залах ёслолд оролцов. Ерөнхийлөгч, спикер хоёр Очирваани залах ёслолд оролцсон. Их шүтээнийг залах ёслолд сүсэгтэн олон цугларч Бөхийн өргөөг дүүргэсэн байв. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилин хийдийн тэргүүн хамба лам, гавжД.Чойжамцын айлдварыг сонсож, их шүтээнд тахилын дуу хуур өргөж, Ерөнхийлөгч их шүтээнд хүндэтгэл үзүүлэн хурсан олонд тахилын идээ, их шүтээний хөргийг тараасан юм. Өнөөдөр/өчигдөр/ лам хуврагууд дүйчин өдөрт зориулан ном уншиж, шашны зүтгэлтнүүд айлдвараа илгээж, урлагын тоглолт өргөн барих бол маргааш/өнөөдөр/ Богд Очирваани бурханд хүндэтгэл үзүүлэх ёслол Гандантэгчинлэн хийдэд болно.

Ө.Хүү

Дугаар 122/2882/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button