Махны үнийн өсөлт цагдаа тагнуулынхны анхааралд өртжээ

Асуудлын голыг бодлогоор зохицуулж, тандалт, судалгаа хийж байдаг Хүнс, хөдөө аж ахуйн яамны хувьд махны үнэ өссөнийг Ростнефть-тэй шууд хамааралтай гэсэн байр суурьтай байгаа. Гарц хайж асуудал дэвшүүлсэн зарим хэвлэлийнхэн махны нөөц их, эрэлт ихэссэнтэй холбогдуулан нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд мах худалдаалах цэг лангуу хүртээмж муутай хэмээн тайлбарлацгааж буй. Энэ жил улсын хэмжээгээр 8200 тонн мах бэлтгэсний 7000 тонныг Улаанбаатарт, 700 тонныг Дарханд, 500 орчим тонныг Эрдэнэтэд бэлтгэжээ.

Нийслэлд бэлтгэсэн 700 тонн махнаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар 2212.3 тонныг килограммыг нь 2200 төгрөгөөр үнэлж 208 цэгээр борлуулсан. Миний дэлгүүр сүлжээ, БОСА нэрийн дэлгүүр, Хүчит шонхор, Дэнжийн мянга, Бөмбөгөр,Хар хорин захын тусгай лангуугаар худалдаалж байгаа ч эрэлт их, хүрэлцээ муутай байсаар байна. Өчигдөр 16 цагийн байдлаар Миний дэлгүүр, БОСА сүлжээ, Хүчит шонхор, Дэнжийн мянга захын лангуунд нөөцийн мах дууссан байв. Махны жижиглэн болон бөөний цэгүүдэд үхрийн мах килограмм нь 4300-4800, хонины мах 3800-4000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Хэрэглэгчид нөөцийн мах үнэ хямд ч чанаргүй, хүрэлцээ муутай байгааг шүүмжлэхийн зэрэгцээ ченжүүд солиод авчихдаг хэмээн жиг жуг хийж байна.

Энэ талаар ХХААЯ-ны Бодлого, зохицуулалтын газраас хийсэн тандалт, судалгаагаар (мах худалдаалах 80 цэг хамрагдсан) хэрэглэгчдийн 85 хувь нь нөөцийн мах бүрдүүлэхийг дэмжсэн бол махны чанар муу байгаа тухай олон хүн санал гомдол гаргажээ. Тус яамны зүгээс I зэргийн үхэр, хонины мах бэлтгэх ёстой гэсэн шаардлага тавьсан хэмээн хэлж байгаа бол УМХГ-аас нөөцийн махны 60-70 хувь нь чанарын шаардлага хангасан гэж дүгнэжээ. Эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд нөөцийн маханд хийсэн шинжилгээгээр антибиотикийн үлдэгдэл илрээгүй бол гар дээр худалдаалагдаж буй маханд эмийн үлдэгдэл их хэмжээгээр илэрсэн.

Үнэ өсөх болсон шалтгаан нь бензиний үнэ өссөнтэй шууд хамааралтай. Ялангуяа гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 7-ны хооронд махны үнэ математик прогрессоор өссөнийг мэргэжилтнүүд хэллээ. Гэхдээ махны үнэ юунаас шалтгаалж нэмэгдсэн болон эрэлт нийлүүлэлт, борлуулалтын явц дахь дутагдлыг дүгнэхэд эрт байж ч мэдэх юм. Бидний олж мэдсэнээр мах их байгаа ч худалдаалах цэг цөөдсөн гэдэг нь аль нэг албан тушаалтны зүгээс амиа аргацаахаар шийдсэн бор шувуу байх магадлалтай. Нөөцийн махыг чанаргүй махаар сольдог, эсвэл их хэмжээгээр бөөндөж аваад үнийг нь нэмж зардаг ченжүүдийн талаарх явган яриа үнэний ортой байж ч мэдэх. Сүүлийн үед махны эрэлт, нийлүүлэлт, борлуулалтыг зохицуулахаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна. Цагдаа, тагнуулын байгууллага ч анхааралдаа авч хянаж эхэлжээ.

Ч. Үл-Олдох

Дугаар 122/2882/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button