М.Энхсайхан Гуравдагч хүчний холбоо зохицно

БНН, ҮШН, ЭОН-ын холбоо тарж байгаа тухай жиг жуг улс төр сонирхогчдын ам дамжих боллоо. Гуравдагч хүчний холбоог санаачлагч, ҮШН-ын лидер М.Энхсайхан энэ талаар тайлбар өгүүллээ.

-Гуравдагч хүчний холбоо тарж байгаа, тэгэхдээ бүр М.Энхсайхан ҮШН-аа аваад гарсан гэж ярилцаж байна?

-ҮШН, БНН, ЭОН тодорхой зорилгоор нэгдэж холбоо байгуулсан шүү дээ. Бид УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө нэр дэвшүүлэх тойргоо зохицуулахыг оролдоно. Парламентад суудалтай жижиг намуудын хувьд ийм тохироо зүй ёсны сонирхол гэж үзэж байна.

-Тойргийн тохироон дээр та БНН-ын дарга Б.Жаргалсайхантай санал нийлэхгүй байгаа юм биш үү?

-БНН, ЭОН-ын удирдлагуудын зүгээс нэр дэвшүүлэх тойргоо аль болох зохицуулах тал дээр санал зөрөлдсөн явдал байхгүй. Гуравдагч хүчний холбоонд нэгдсэн намууд бие даасан байдлаа харилцан хүндэтгэж хамтран ажиллах хатуу зарчим бий.

-Танай холбоо сонгуулийн тойрог тохирохоос гадна өөр ямар зүйл дээр нэгдмэл байр суурьтай байх бол?

-Улс төрийн намууд том, бага гэлтгүй эх орны үндсэн ашиг сонирхлын үүднээс нэгдмэл зорилготой байх нь чухал гэдгийг өнөөгийн улс төрийн амьдрал өгүүлж байна шүү дээ. Бид МАХН-ын мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг дэмжинэ.

-МАХН хариуд нь хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох ҮШН-ын санааг дэмжих үү?

-Мэдэхгүй, МАХН өөрөө шийдэх биз.

-Яагаад заавал МАХН-ын мөрийн хөтөлбөр гэж. АН-ын хөтөлбөрөөс дэмжих зүйл алга уу?

-АН мөрийн хөтөлбөрөө гаргаагүй гэж би ойлгож байгаа. МАХН бол төслөө албан ёсоор зарлаад танилцуулчихсан учраас хариуцлагатай байх үүднээс тэдний мөрийн хөтөлбөрийн зарим заалтыг дэмжиж байгаа юм. АН хөтөлбөрийнхөө дэлгэрэнгүйг гаргаг, харъя. Дэмжих заалт байвал бид дэмжинэ.

Б.Энхээ

Дугаар 122/2882/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button