Элсэгчдийн мэдээлэл интернэтэд тавигдсангүй

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ц.Оюунсайхан Цахим бүртгэлд бүртгүүлсэн 46 мянган сурагчийн материалыг нэгтгэж дууслаа. Интернэтэд байрлуулж эхэлсэн. Даваа гаригаас эхлэн өөрийнхөө мэдээллийг www.eec.mn вэб хуудсанд орж шалгаж болно. Бүртгүүлсэн бүх хүүхэд бүртгэлийн болон нууц дугаараараа нэвтэрч засвар орсон эсэхийг хараарай гэж мэдэгдсэн. Гэтэл өнөөг хүртэл мэдээлэл, шалгалт өгөх төв гэсэн хэсэг нь хоосон. Элсэгчдийн хувьд суудлын хуваарийг ирэх сарын 1-нээс сургууль болон аймгийнхаа Боловсрол соёлын газраас авах юм байна. Харин нийслэлийн төгсөгчид Сан дээд сургуулиас авах аж.
Дугаар 99/418/