Хурлын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ үеэр Өдгөө цагийн Монголын Бурханы шашин хөгжил ба хэтийн төлөв олон улсын бага хуралд оролцохоор зорьж ирсэн та бүхэнд баяр хүргэе, Бурхан багшийн их дүйчэн өдрөөр энэхүү хурал тохиож байгаа нь онцлог сайхан үйл явдал болж байна хэмээгээд төлөөлөгчдөд ажлын амжилт хүслээ.
Японы МОА интернэшнл байгууллага нь уламжлалт анагаах ухаан, европ эмнэлгийг хослуулсан судалгаа болон дүрслэх урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус байгууллагын зүгээс Бакула Ринбүүчийн Монгол Улсад байгуулсан Бэтүб хийдийг бүтээн босгоход 1997 оноос хандив өргөн оролцож байжээ.